This file is indexed.

/usr/share/dasher/training_mongolian_MN.txt is in dasher-data 4.11-2.

This file is owned by root:root, with mode 0o644.

The actual contents of the file can be viewed below.

  1
  2
  3
  4
  5
  6
  7
  8
  9
 10
 11
 12
 13
 14
 15
 16
 17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
580
581
582
583
584
585
586
587
588
589
590
591
592
593
594
595
596
597
598
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
610
611
612
613
614
615
616
617
618
619
620
621
622
623
624
625
626
627
628
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
640
641
642
643
644
645
646
647
648
649
650
651
652
653
654
655
656
657
658
659
660
661
662
663
664
665
666
667
668
669
670
671
672
673
674
675
676
677
678
679
680
681
682
683
684
685
686
687
688
689
690
691
692
693
694
695
696
697
698
699
700
701
702
703
704
705
706
Багийн тухай болон зохион байгуулалтаас товчхон 
ОпенМН нь мэдээллийн технологийн ашиг тус монголын ард түмэнд чөлөөтэй, өргөн хүрээтэй хүрч байх ёстой гэдэгт омог бардам итгэдэг, ямар нэгэн бизнесийн ашиг сонирхол байхгүй Монгол эх орноо гэсэн ганцхан чин сэтгэлийн зорилготой дүрэлзсэн залуусын баг юм.
Өнөөдөр дэлхий дахины хөгжлийн түлхүүрийг атгаж байгаа мэдээллийн технологийн шинжлэх ухааныг эх орондоо бүрэн утгаар нь хөгжүүлэхийн төлөө, эх орныхоо хөгжил дэвшилийн төлөө, үндэсний мэдээллийн системийн шинжлэх ухаан салбарыг уналтанд оруулахгүйн төлөө үндэсний мэдээллийн системийг үүсгэн хөгжүүлэх зорилгоор бид ОпенМН багийг 2003-01-01 нд үүсгэн байгуулсан билээ.
Монгол хэрэглэгчидэд байнга тулгардаг олон асуудлуудыг олон улсын төвшинд сууриар нь шийдвэрлэх, өөрөөр хэлбэл англиар ярьдаг хүн ямар орчинд яаж тооцоолуур хэрэглэж байна монгол хүн ч бас л түүнтэй яг адилхан байх ёстой гэж үзэж тэр орчинг бид бүрдүүлэхийн төлөө ажилладаг болно.
Өнөөдөр ихэнх монгол хүн компьютерийг бүрэн утгаар нь өөртөө хэрэгтэй зүйлсэд ашиглаж чадахгүй байгаа нь гашуун үнэн. Хамгийн наад захын энгийн хэрэглээ болох бичгийн машины хэрэглээгээр ашиглах гэтэл үсэг, фонтын асуудал гараад сууж байна шүү дээ. 
Энэ бүхнийг харж сууж чадалгүй дорвитой алхамуудыг бид хийсэн бөгөөд хийсээр байгаа хийх ч болно.
Бид эх орныхоо ирээдүйд бат итгэлтэй амьдардаг, түүний төлөө Монгол улсынхаа ирээдүйн төлөө нийлэн нягтарсан залуус. Багийн гишүүд дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн газар амьдардаг ба үйл ажиллагаа нь интернэтээр зохицуулагдаж явагддаг. Бид багаа нэгэнт НЭЭЛТТЭЙ гэж нэрлэсэн учраас бидэнтэй хамтран энэ үйл хэрэгт хамтран ажиллахыг хүссэн хүн бүхний өмнө бид нээлттэй.
Монголын нууц товчооноос
Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бүлэг үлгэрт ардын жаргалант аж амдралыг хүсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргүүцэх ардын санал илэрхий үзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч төрлийн ба феодалын бутархай жижиг аймгуудыг эсэргүүцэж төвлөн нэгдсэн улс байгуулах хүсэл тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос төвлөсөн улс болох явдал нь түүхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мөн.
Нууц товчоонд Чингисийн төвлөрсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг бас нуусангүй. Чухам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангүй, олон жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.
Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг хэтэрхий сайшаан магтахгүй, хэтэрхий далдлан нуухгүй чухам үнэнээр нь уран сайхан хэлээр бичсэн эрхэм өв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан өв соёлыг эзэмшихгүй бол бүтэхгүй. Ардын өв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн бидний чухал үүргийн нэг мөн. Одоо монгол ард олны урьдын бүтээсэн, байгуулсан гавьяа зүтгэлийг бүрэн шинжлэн үзэж, монгол ардын утга зохиолыг хөгжүүлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих үүнд, юуны өмнө Монгол ардын түүх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран үзнэ.
Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол үсгээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж лав баримталмаар бичиг байхгүй тул хятад үсгийн эхийг гол болговол зохино.
Их эзэн Чингис хаан монгол түмэндээ хандаж сургаж хэлсэн нь:
Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас
Юникс, Миникс, Линукс үйлдлийн системүүд ижилхэн үү? Ямар учиртай зүйлс вэ гэдэгт хариу өгөх зорилгоор гурвуулангийнх нь түүхээс товч бөгөөд ойлгомжтой дурьдахыг зорилоо. 
1965 
Bell лаборатор масачүсэтс институт хамтран олон хэрэглэгчийн олон процессорын, олон төвшиний (шаталсан) файлын систем бүхий шинэ үйлдлийн систем гаргахаар Олон хэмээх проект зохион хамтран ажиллаж эхлэв. Учир нь тэр үед олон жижиг үйлдлийн системүүд тархсан байсан ба програмууд нь зөвхөн нэг тус бүрд нь зориулагдан бичигддэг (нэг нь нөгөө үйлдлийн системүүд дээр ажиллахгүй) нь мэдээллийн системийн технологи маш үнэтэй болгоход хүргэж байлаа. 
Төсөл дээр ажиллаж байсан белл лабораторын программистууд анхны Юникс файлын системийг үндэслэн [PDP7] машин дээр суурилуулав. Ингээд Юникс хэмээх нэрийг проектынхоо нэрээр наадаж өгчээ. Утгачилбал <ганцхан> гэсэн утгатай үг ба проектын нэр олон гэсэн утгатай. 
1 сарын 1–нд Юникс үйлдлийн систем мэндэллээ. 
Систем 16Кбайт үндсэн санах ой ба 8 Кбайт хэрэглэгчийн программд зориулсан санах ойтой, 512 Кбайт хатуу дисктэй PDP11 машин дээр ажиллах чадвартай боллоо. Юникс ерөнхийдөө программистуудын дунд түгэж байлаа. Учир нь дараах чанаруудыг агуулан зохиогдсон байв: 
программистуудын орчин 
хялбар хэрэглэгчийн гадаргуу 
Маш ашигтай функцуудыг ажиллуулах хялбар хэрэгслүүд 
Шаталсан файл удирдах систем Олонхэрэглэгч, олонпроцесс систем архитетур нь хэрэглэгчээс хамааралгүй ба ил харагддаг. 
Юникс үйлдлийн систем нь бүхэлдээ [Dennis Ritchie] –ны хөгжүүлсэн дээд төвшиний программчилалын шинэ хэл болох С хэл дээр дахин бичигдсэн ба маш бага хэсэг нь ассемблер код агуулсан байв. Тиймээс энэ нь олон янзын компьютерын системүүд дээр ажиллаж болох сайхан боломжийг бүрдүүлжээ. 
1984 
Янз бүрийн техник хангамжууд дээр 100,000 орчим Юникс сайтууд ажиллаж байна гэсэн тооцоо гарчээ. 
Амстердамын чөлөөт их сургуулийн профессор Andrew Tanenbaumn жижиг компьютруудад зориулсан сургалтын үйлдлийн систем гаргажээ. Юниксын 7 хувилбарын функцуудыг AT&T кодгүйгээр ажилладаг болгожээ. Minix бол үнэндээ хэрэглээний программд зориулагдсан систем биш байлаа. Харин суралцах маш тохиромжтой тоглоом байсан ч гэгддэг. Minixн бөөн хар ядаргаа нь USENETдээр байдаг миниксын бүх шинэ зүйлс асуулт хариулт зэргийг солилцдог comp.os.minix бүлэг байв. Энд энэ үйлдлийн системийн цөмийг өөрчилсөн тухай мэдэгдсэн ба азаар бүтэн програмыг илгээжээ. Ингэснээр дэлхий дахинаа идэвхитэй миникс бүлэглэл үүсч энэ үйлдлийн системийг хөгжүүлж хэрэглээний програмуудаар баяжуулж гарчээ. 
Хэрвээ та одоо Юниксын түүхийг сонирхолгүй хаяж Линуксийн түүхийг уншихыг хүсэж байвал шууд доор байгаа Линуксын түүх гэсэн гарчиг руу үсрэнэ үү.
Noүell ЮНИКС –г AT&T –аас худалдан авлаа. 
Noүell X/OPEN –нд бас "ЮНИКС" гэсэн нэр өгөв. 
Интернационал Дата Корпораци 1997 он гэхэд 3 сая Юникс систем дэлхий даяар тархсан байх болно гэж урьдчилан таамаглаж байв. 
Линуксын түүх 
Энэ оны 3р сард 21 настай финнлянд залуу Линус Торвалдс өөрийн AT386процессортой шинэ компьютер дээр ажилладаг Юникстэй төстэй үйлдлийн систем зохиохоор компьютерын ухааны сургуульд эрсэн оржээ. Тэрээр эхлээд Миникс үйлдлийн системийг суулган [Free Software Foundation] –оос чөлөөт С сангууд татаж аваад Юниксын акдеми лицензтэй хувиларуудыг судалж эхэлжээ. Ингээд ердөө 5 сарын дараа 8 сарын 1нд дараах эзахиаг comp.os.minix багц шуудан руу илгээжээ.
Маш сайн нарийн зохион байгуулагдсан энэ төсөлд дэлхийн өнцөг булан бүрээс сайн дурын хөгжүүлэгчид нэгдэж дебиан хэмээх энэхүү тархацын чанарын баталгааг хангаж өгдөг.
Хөгжүүлэлтийн явцын аль ч шатанд үндсэн лавлах модонд "тогтвортой", "шалгалтын" болон "тогтворгүй" гэсэн 3 салбар байдаг. Хэрэв тухайн багц болж байна гэж үзвэл олон сарын турш үргэлжлэх хатуу ширүүн шалгалтын салбар луу шилждэг. 
Энэ салбарт маш нарийн шалгагдсаны дараа л тухайн багц тогтвортой гэж зарлагддаг. Үүний үр дүнд багцууд нь ихэнхидээ шинэ байж чаддагүй ч маш тогтвортой найдвартай болж чаддаг. 
Тогтортой салбар нь төгс болдог тул чухал зорилготой серверүүд ашигладаг ба харин шалгалтын болон тогтворгүй салбаруудыг нь ахуйн тооцоолуурууд дээрээ хэрэглэхийг олон хэрэглэгчид илүүд үздэг.
дебианы бас нэг гол онцлог нь тооцоолуурын техник хангамжийн талаар муухан мэдлэгтэй хэрэглэгчидийн хувьд энэхүү тархацыг суулгана гэдэг нь нэлээн хүнд асуудал байдаг явдал юм. 
Монгол бичиг бол Монголчуудын оюуны соёлын эрхэм дээд бүтээл. Өнөөдөр дэлхий дээр олон зуун хэлийг хүмүүс харилцаандаа хэрэглэж байгаа ба үүний зэрэгцээ одоо хэрэглэхгүй түүх болон хоцорсон олон хэл байдгийг ном судар, баримт бичгүүд харуулж байна. Энэ их өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, судлах ажилд компьютерийг өргөн ашиглаж баримт бичиг, ном сонин сэтгүүлийг компьютерт оруулах, хэвлэх ажлыг хийж байна. Бид ч үүний адил монгол бичгээ компьютерт оруулах ажлыг дэмжин ажиллаж байна.
Орчин үеийн мэдээллийн технологид мэдээлэл хадгалах, дамжуулахад хэрэглэж байгаа олон улсын стандарт "ISO/IEC 10646" болон Юникодод монгол бичгийн үсгээ оруулснаар монгол бичгээр компьютер дээр ажиллах, мэдээлэл боловсруулах суурь кодтой болсон. Энд би монгол бичгийн үсгийн кодыг яаж ашиглах талаар тайлбарлаж та бүхний ажилд тус болохыг хичээе. Өөрөөр хэлбэл монгол бичгээр ажиллах программыг боловсруулах, монгол бичгийн үсгийн фонт зохиох, бэлэн байгаа программуудыг ашиглан юникодоор кодлогдсон монгол бичгийн файлыг дэлгэц дээр харах, хэвлэхэд ямар боломж байна гэдгийг ойлгоход тань тус болох байх гэж найдаж байна.
Стандартад монгол бичгийн үсэг гэсэн ерөнхий нэр доор монгол бичгийн үсэг, тод бичгийн үсэг мөн манж, шивээ бичгийн үсэг, төвд бичгийг монгол бичгээр гальгалхад хэрэглэдэг тэмдэгтийг кодолж оруулсан бөгөөд цаашид би монгол бичгийн үсэг гэсэн нэрээр тайлбарыг хийнэ. Стандартад монгол бичгийн үсэг бүр нэг кодоор илэрхийлэгдэх ба үсгийн дүрслэх хэлбэр дүрсийг нэг утгатай ялгаж тодорхойлох боломж тусгагдсан байгаа. 
Шатар: Шатрын 99% нь тактик. Нэг л тактикыг алдахад хожигдож болно. Тэгээд та өөрийнхөө тактик харах чадварыг яаж хөгжүүлэх вэ? Нэг сайн арга бол шатрын бодлого сайн бодох! Энд би өөрийнхөө дуртай 5 бодлогыг оруулав. Хариуг нь харахгүй байвал сайн шүү! Бодсоныхоо дараа л хариуг нь хар.
Анагаах ухаанаас
одоодны шүүс рефлексээр ялгарах нь. Шүлстэй адил ходоодны шүүс рефлексээр ялгаран гардаг. Шүүс ялгаруулах рефлекс хэл, амны салст бүрхэвчинд орших хүлээн авуурууд хоолоор цочирсноос үүснэ. Эдгээр хүлээн авууруудад үүссэн цочрол уртавтар тархинд дамждаг. Тэндээс төвөөс түгэх мэдрэлийн судлаар ходоодны булчирхайд очиж, тэнд хоол байхгүй ч гэсэн ходоодны шүүс ялгаруулдаг.
Мөн хоол идсэний дараа ойролцоогоор 2 цаг болоод ходоодны шүүс рефлексээр ялгардаг.
Ийнхүү ходоодны шүүс төрөлхийн болзолт бус рефлексийн зэрэгцээ тухайн амьтны амьдралын туршид үүссэн болзолт рефлексээр ялгарах юм. Болзолт рефлексээр ходоодны шүүс хоол хүлээн авахаас нэлээд хугацааны өмнө ялгарна. Энэ нь хоол боловсроход чухал ач холбогдолтой юм. Ходоодонд шүүс байхад хоол орох учир тэжээлийн бодис дорхноо задарч эхэлдэг. Хоол харах, үнэртэхэд ялгарч байгаа ходоодны шүүсийг И.П.Павлов хоол идэр дуршлын шүүс гэж нэрлэжээ. Ходоодны ажиллагаанд архи, тамхи нөлөөлөх нь. Архи нь хоол боловсруулах эрхтний салст бүрхэвчийг байнга хүчтэй цочроодгоос болж яваандаа цочролыг хүлээн авах чадвараа алдаж, улмаар хоол боловсруулах шүүс хэвийн байдлаар гарахаа зогсоно. Түүгээр ч барахгүй ходоодны салст бүрхэвч үрэвсэж, шүүс ялгаруулагч булчирхайн ажиллагаа суларч ходоод байнга агших байдалд орно. Архи ууснаас бие махбодод азотлог бодис хуримтлагдана. Архины нөлөөгөөр ходоод шархалж улмаар өмөн үү ч үүсэж болно. Тамхичин хүний амны хөндий, мөгөөрсөн хоолой, хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа алдагдана. Архи тамхи хэрэглэснээс хоолонд дургүй болж, хуурамч цатгалан байдалтай байдаг. Шингэрсэн хоол ходоодноос нарийн гэдсэнд шингэх. Ходоодонд боловсорч хагас шингэн байдалтай болсон хоол ходоодны доод нарийссан хэсэг уруу аажмаар шилжинэ. Энэ нь ходоодны ханын булчингийн давхраа агшихтай холбоотой. Тэндээс шингэрсэн хоол хэсэг хэсгээр таслагдан арван хоёр хуруу гэдэс уруу орно.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
Нэгдүгээр зүйл
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Хоёрдугаар зүйл
Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Гуравдугаар зүйл
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
Дөрөвдүгээр зүйл
Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.
Тавдугаар зүйл
Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
Ємчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.
Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.
Зургадугаар зүйл
Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй.Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.
Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.
Долдугаар зүйл
Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.
Наймдугаар зүйл
Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө.
Есдүгээр зүйл
Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
Аравдугаар зүйл
Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.
Арван нэгдүгээр зүйл
Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.
Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна.Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.
Арван хоёрдугаар зүйл
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна.Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтмнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
Монголын Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна.Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна.Далбааны өргөн, урт нь 1:2ын харьцаатай байна.
Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна.Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.
Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.
Арван гуравдугаар зүйл
Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 
Монгол улсынхаа түүх соёлтой танилцах нь залуу үе бидний эх орноо хайрлах бодрол ухаарал, үндэсний бахархлын үндэс болно хэмээн үзэж энэхүү сэдвийг сонгон авлаа. Эцэг өвгөдийн маань бүтээн туурвисан соёлын гайхамшигт өвийн зарим хэсгээс та бүхэнд толилуулах завшаан тохиосонд баяртай байна. 
Хүмүүнлэгийн ухааны Академийн тэргүүн, профессор Лувсандэмбэрэлийн Дашнямын бүтээл "Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал" хэмээх сэдэвчилсэн лавлахаас сонирхолтойд тооцсон хоёр сэдвийг сонгон авч, зураг, товч тайлбарын хамт та бүхэнд толилуулж байна. 
Монгол улсын нутаг дэвсгэрт 700 мянган жилийн өмнөөс эдүгээ хүртэл хадгалагдан үлдсэн түүх соёлын үнэт дурсгал болох эртний хотын туйр, хэрэм балгас, сүм хийд суврагын талаарх мэдээллийг бэлтгэлээ. Хүннүгийн үеийн Баянбулагийн туйр, Их эзэн Чингис хааны Хэрмэн зам, манай улсын эртний нийслэл Хар Хорин хот зэрэг түүх соёлын үнэт өвтэй та бүхэн танилцах болно. 
"Монголд зочлох жил" хэмээн зарласан 2003 онд манай улсад айлчлах гадаадын жуулчдад өөрийн улсын түүх соёлын талаарх энэхүү мэдээллийг хүргэхийг зорино. 
Эх орныхоо түүх соёлын үнэт өвтэй танилцуулах зорилго бүхий ажлын маань эхлэл болсон энэхүү танилцуулгыг цаашид үргэлжлүүлэн бэлтгэх болно.
Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрын хөрс улайдаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий мэргэн гэдэг харснаа харвадаг, харваснаа онодог, хавтай мэргэн харваач байж гэнээ. Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олон амьтан түүнд очиж гуйж гэнэ.
Эрийн эр төрсөн
Эрхий мэргэн харваач
Эрхийдээ эрчимтэй,
Элгэндээ сөстэй,
Залуу настай,
Халуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж: "Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болоод харанхуй нүхэнд амьдарна" гэж ам алдаж андгай тангараг хийж гэнээ.
Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыг харвахаар (татаж, дэлж) шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт оносон учир алтан хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далд орчихож гэнэ.
Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алаг мориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ: "Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүй бол хөл мөчий минь огтлоод хөдөө газар хаяарай! Би эмээлт морио байгаад, энхэл тунхал газар амьдрах болно" гэж ам тангарагаа өгчээ.
Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийн харуй бүрий хүргэчихэж гэнэ. Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтой хүний урдуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? гүйцэх үү? гэж дооглон бултан нисдэг нь тэр гэнэ.
Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолж хаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг үүнээс болсон гэнэ. Бас Эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гэнэ. Жич тарваганд хүн мах гэж хүн идэж болдоггүй мах байдаг нь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.
Аав нь бүгдийн хаан
Ах нь дүүгийн хаан
Ааваа санавал авгаа
Ээжээ санавал нагацаа
Аавын буйд хүнтэй танилц
Агтны буйд газар үз
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэм
Ахын сургаал ач
Эгчийн сургаал элбэрэл
Аавын хүү адилгүй
Арван хуруу тэгшгүй
Аавын хүү алдраараа гайхагдана
Ээжийн хүү эрдмээрээ гайхагдана
Аавын үгүйд ах аав
Ээжийн үгүйд эгч ээж
Аалигүй хүн үгэнд унах
Агсан морь нүхэнд унах
Ааш зангийн номхон нь дээр
Адуу малын тарган нь дээр
Аваргыг хаяж
Аварга болно
Авах хүн бөхийх
Єгөх хүн гэдийх
Адгийн зарга
Арав хоногтой
Адуу азаргагүй бол
Сүрэг болж чадахгүй
Галуу тэргүүнгүй бол
Цуваа болж чадахгүй
Адууныхаа хэрээр исгэр
Хөнжлийнхөө хэрээр жий
Ажил хийвэл дуустал нь
Давс хийвэл уустал нь
Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог
Ажилд дадлага
Ачаанд татлага
Ажлын сайнаар баяжих
Бэлчээрийн сайнаар таргалах
Айвал бүү хий
Хийвэл бүү ай
Айсан хүнд
Алсын уул хөдөлнө
Айхад
Аргал хөдөлнө
Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг
Айлаас эрэхээр
Авдраа уудал
Айлын алагаас
Адууны алаг дээр
Айсан хүн адуу үргээж
Ичсэн хүн хүн алах
Айхаа арьсанд боож
Ичихээ эсгийнд боож
Алаг махны тасархай
Алтан ясны хэлтэрхий
Алдсан хүн арван тамтай
Авсан хүн нэг тамтай
Алды нь аваад дэлэм дээр нь
Атгы нь аваад чимх дээр нь
Алиа нь
Солио болжээ
Алсыг харвал
Аминд тустай
Холыг бодвол
Хожим тустай
Алтны дэргэд гууль шарлана
Сайны дэргэд муу сайжирна
Ам нь идэж
Сүүл нь таргална.
Аав нь хэлж
Хүү нь дагана.
Аманд ч үгүй
Хамарт ч үгүй
Аманд орсон алтыг
Хэлээрээ түлхэх
Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой
Амьд явбал алтан хундаганаас ус ууна
Мэнд явбал мөнгөн хундаганаас ус ууна
Ам алдвал барьж болохгүй
Агт алдвал барьж болно
Ертөнцийн гурван цагаан
Єсөхөд шүд нэг цагаан
Єтлөхөд үс нэг цагаан
Үхэхэд яс нэг цагаан
Гэсрийн туужаас
Хурмаст тэнгэр тэргүүлэн гучин гурван тэнгэр нар өвөр зуураа их хурим хийв. Хурмаст тэнгэр гурван хүүдээ элч илгээв. Илгээсэн элч нар нь Амин сахигч ахад нь хэлэв: «Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертөнцөд хаан ор суухаар оч гэнэ» гэв. Амин сахигч нь хэлэв: «Би Хурмаст тэнгэрийн хөвгүүн билээ. Очлоо ч ертөнцөд хаан оронд сууж үл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хөвгүүн очоод хаан оронд сууж эс чадваас хайрт хаан эцгийн нэр төрийг алдмуй. Би дургүйдээ үл очих биш. Сууж үл чадахаа айлтганам би». Тэр үгийг аваад элч Үйл бүтээгч дүүд нь очив: «Авай чамайг Хурмаст тэнгэр эцэг чинь ертөнцөд хаан оронд суухаар оч гэнэ» гэв. Үйл бүтээгч хэлэв: «Би Хурмаст тэнгэрийн хөвгүүн биш үү. Ертөнцөд явагч амьтан алтан дэлхийн хүн биш үү. Очивч би хааны оронд сууж үл чадна. Надаас ах гэвэл хаан суух ор Амин сахигчид буй заа. Дүү гэвэл Төгсцогтод буй заа. Надад юуны харьяа буй» гэв. Элч Төгсцогтод очив. Мөн урьд үгийг хэлэв. Төгсцогт хэлэв: «Их ах гэвэл Амин сахигч очно биз. Дунд ах гэвэл Үйл бүтээгч очно биз. Надад юуны хамаа буй. Очивч очъё гэж билээ. Эс чадвал хайрт хаан эцэг эхийн нэр төр хэрэггүй биш үү» гэж гурван хүүхэд элчид мөн энэ үгийг өгүүлэв.
Элч энэ үгийг аваад Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр нарт ирэв: «Гурван хүүхдийн чинь үг цөм тэр байна» хэмээв. Хурмаст тэнгэр гурван хөвгүүнээ ир гэв. Гурван хөвгүүн ирэв. Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Би та нарыг ертөнцийн цаг самуун болов. Туслахаар оч гэж би өөрөө мэдэж зарлиг болсонгүй билээ. Бурханы зарлигаар би та нарыг оч гэсэн билээ. Би та нарыг хөвгүүнээ болов уу гэж санаж билээ. Та нар миний эцэг байсан ажээ. Би та нарын хөвгүүн байсан ажээ. Та гурвуул миний хаан оронд суу. Миний аливаа явдлыг болбоос мөн зөвөөр зохиож явагтун. [Би Бурханы зарлигаар алтан дэлхийд бууж амьтныг тусалъя» гэж] Хурмаст тэнгэр энэ үгийг зарлиг болов.
Хурмаст тэнгэрийг зарлиг болсны хойно гурван хөвгүүн нь малгайгаа авч сөгдөж мөргөв. «Эвүү! Хаан эцэг минь бидэнд энэ үгийг юу гэж зарлиг болном?» Амин сахигч энэ үгийг хэлээд айлтгав: «Хаан эцгийнхээ зарлигаар юунд үл очном? Очивч хааны орон сууж үл чадах буй. Хэрвээ Хурмаст тэнгэрийн хөвгүүн Амин сахигч хаан орон сууж эс чадав гэж ертөнцийн хүн элэглэвэл таны нэрд муу буй заа. Дэмий л тэнгэрийн хөвгүүн билээ хэмээгээд очих уу би? Дүүгээ ховлов гэх үү? Энэ Үйл бүтээгч аливаа юмыг энэ чаднам» гэв. «Эсруагийн аймагт арван долоон тэнгэр нар наадам хийж их хурим болсонд харвалга, барилдаан хийвч энэ Үйл бүтээгчийг нэг ч хүн чадахгүй, бултыг энэ чадна. Євөр зуураа гучин гурван тэнгэр нар мөн бас харвалга, барилдаан наадам хийхэд бас үүнийг дийлэхгүй. Доор Лусын хаадын аймагт бас мөн мэлзээ наадам хийвч үүнийг бас үл дийлнэ. Ер аливаа зүйл эрдмийг энэ Үйл бүтээгч бүрэн сурсан. Дэмий л тэнгэрийн хөвгүүн гээд очих уу бид? Очивч мөн энэ чадна» хэмээв. Гучин гурван тэнгэр нар хэлэв: «Ер Амин сахигчийн энэ үг цөм үнэн. Аливаа зүйл ч болов, бид сайн ч болов, ер мэлзээ хийж харвалга барилдаан хийвч булт манийг энэ дийлэх билээ. Амин сахигчийн тэр үг нь булт үнэн» гэж Гучин гурван тэнгэр нар энэ үгийг хэлэв. Төгсцогт дүү нь ер эдний үгийг дагаж бүгд үнэн гэв.
ГНОМЕ хэрэглэхэд хялбар Линукс болон ЮНИКС суурьтай үйлдлийн системүүдийн дэлгэцийн орчин юм. Маш уян хатан, графикын хатуу шаардлага бүхий ажилын талбарыг ЮНИКС системүүдийн техникийн давуу талуудтай хослуулж өгдөг. Үүгээр найдвартай системүүд дээр хялбархан ажиллах боломжуудыг батлан даах болно.
ГНОМЕ програм хангамж хөгжүүлэгчидэд асар том програмын сан болон хэрэгслүүдийг санал болгоно. Эдгээр хэрэгслүүд нь програм хангамж хөгжүүллийг хүчтэй хялбарчилж, зарим тохиолдолд илт тодорхой хурдасгахаас гадна платтформ хамаарлыг арилгахыг зоридог. Ингэснээр маш их ажлын цагийг хэмнэнэ. Ингээд та өөрийн хэрэглээний програмаа боломжийн том групп компаниудад санал болгох боломжтой болно.
ГНОМЕ бол бүрэн дотоодчилогдсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: та ГНОМЕ–г ямарч англи хэлний мэдлэггүйгээр хэрэглэж чадна. Одоогоор нэгэн баг ГНОМЕ–г монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг хийсээр байна.
ГНОМЕ онцгой мультимедиа чадварыг санал болгож байна. ГНОМЕнь өөрийн МФГ гэсэн модультай ба үүгээрээ маш уян хатан хялбархан өргөтгөх боломж бүхий гайхамшигтай холбогдох боломжуудыг мультимедиа салбарт санал болгодог.
ГНОМЕ үр ашигтай байдлыг санал болгож байна. Нөгөө талаас Линукс болон бусад ЮНИКСсистемүүдэд ихээхэн давуу талууд текст боловсруулах хүснэгтэн тооцоолол хийхэд хэрэглэгддэг. ГНОМЕOffice–г хэрэглэсэнээр та хялбархан текст баримт үүсгэхээс авхуулаад хүснэгтэндээ өгөгдлийн баазаас өгөгдөл холбож тооцоолох боломтой хүртэл болно.
ГНОМЕ бол чөлөөт. Энэ нь монопол эрхээр асар их мөнгө олох зорилго бүхий зөвхөн нэг фирмээр хөгжүүлэгддэгүй ба харин асар олон чөлөөт ажиллагчид болон хэд хэдэн фирмүүдээр дэлхий даяар хөгжүүлэгдэж байдаг. Хөгжил нь ерөнхийдөө интернэтээр зохицуулагдаж байдаг.
Ингэж техникийн хамааралгүйгээр бүтээгдэхүүнийг олон хэрэглэгчид хүргэх боломжийг олгодог.
ГНОМЕ бол хурдан. Бага санах ойтой жижигхэн комьпютерууд дээр ГНОМЕ бас л маш чадварлаг ажиллана. Дэлгэц ба түүнд хамаатай хэрэглээний програмууд өөрсдөө бага нарийвчилалтай ч байх боловч сайн харагдана. Иймээс ГНОМЕ бас хуучирсан техник хангамжууд дээр ч сайн ажилладаг.
Ерөнхий тойм
КДЭ бол ЮНИКС машинуудад зориулагдсан орчин үеийн график ажлын орчин юм. КДЭ нь ЮНИКС машинуудад дээр хялбар ажиллах орчинг бүрдүүлж өгнө. Ж.нь MacOS эсвэл Windows 9x/NT/2000/XP гэх мэт шиг. Бид өнөөдөр ЮНИКСүйлдлийн системүүд хамгийн сайн нь болж байгааг харсаар байна. Үнэхээр сүүлийн хэдэн жилээс ЮНИКС/Линукс –г М(эдээлэлийн)Т(ехнологийн) мэргэжилтнүүдийн эргэлзэлтгүй сонголт болсон билээ. Учир нь ЮНИКС –н тогтвортой байдал, хуваарилалт, нээлттэй байдал нь үнэхээр гайхамшигтай. Хэдийгээр тэр өнөөдөр таны гэрийн эсвэл ажилын тань ширээн дээрхи ПС –д байхгүй боловч (Магад хялбар ажиллах орчин дутуу байснаас ч болсон байж болох юм) МТ мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачидийн хэрэглэдэг серверүүдийн зах зээлийг бүрэн эзэлсэн билээ. ЮНИКС байхгүйгээр интернэт оршин тогтнож чадахгүй.
Харин ЮНИКС энгийн ПС хэрэглэгчидэд саяхнаас хүрч эхэлж байна. Үүнийг хэрэглэж чадахгүй сурахгүй хүн бол үнэхээр харамсалтай. Учир нь ЮНИКСээс удамшсан (Линукс, FreeBSD, NetBSD гэх мэт.) түүний тогтвортой байдал гайхамшигтай чанарыг харуулж чадах системүүд интернэтээр чөлөөтэй үнэгүй байсаар байна.
Ажлын орчин
КДЭ нь ЮНИКС–д зориулагдсан хялбар хэрэглээний шинэлэг ажилын орчин юм. ЮНИКС удамшилт Линукс гэх мэт үйлдлийн системүүдтэй хамтран ЮНИКС/КДЭ нь чөлөөтэй нээлттэй тооцоологчийн платтформыг бүрдүүлдэг ба эх код нь үнэгүй ба дурын хүн өөрийн хүссэнээр өөрчилөх боломжтойгоор интернэтэд үнэгүй тавигдсан. Бид хэдийгээр өнөөдөр элбэг хэрэглэгдэж байгаа хувилбарууд дээр сайжруулсаар байгаа ч өндөр боломжтой худалдааны үйлдлийн системүүд дээр ч давхар хослуулж хөгжүүлэхийг чармайж байгаа юм.
Бидний итгэл бол ЮНИКС болон КДЭ –н хослолыг энгийн ямарч хэрэглэгч ижил эрхтэй, найдвартай, монополгүй хэрэглэх боломжтой болгох ба эрдэм шинжилгээний ажилчид болон МТ мэргэжилтнүүд нилээд хэдэн жилийн өмнөөс амтархан хэрэглэж ирлээ. 

Олон сая жилийн тэртээд эдүүгээ астроид хэмээн нэрлэдэг асар том хатуу биет сансраас дэлхий дээр нисэн иржээ. 
Халуун чийглэг агаар орчинг нөмөрч, зулай төөнөн шарах наран тэнгэрт цоргин цайрна. Том том навчис нь далбайн унжих аврага ургамлуудын сүүдэрт амьтай бүхэн шургалж, нарны хурц гэрлээс нуугдахыг хичээцгээнэ. Алсад араатнууд тулалдах чимээ гэнэт цуурайтахад, сарьсан далавчит махчин шувууд залхуутайгаар хөөрөөд буцаж буув. Тэнгэрт үүлс хаа нэг үзэгдэвч нарыг халхалж үл чадна. 
Тэр их бүгчим, цухал орчинг улам халаах гэсэн шиг умраас нэгэн хурц гэрэлт зүйл агшинд буй болж, газар дэлхийг цочоон салхин хуй дэгдээв. Эдүүгээгээс олон сая жилийн тэртээд дэлхий рүү мөнх тэнгэрээс нисэн ирсэн тэрхүү биетийг одоо нэгэнт астроид хэмээн нэрлэх болсон билээ. Ийнхүү энэ их эрин үеийг үүрд сөнөөх аюул нүүрэлсэнг амьтай бүхэн үл зөгнөөд, харин ч үлээх салхийг нь таатай сорсоор. Гэвч энэ бол олон олон амьдралын сүүлчийн амьсгал байлаа. Тэнгэрээс сум адил нисэн ирсэн тэрхүү галт бөмбөлөг хэдхэн хурмын дотор ертөнцийг орвонгоор нь эргүүлж, аймшигт сүйрэлд хэрхэн оруулсанг үгээр илэрхийлэхийн арга үгүй ажээ. 
Энэ их сүйрлийн гэрч болсон хэн нэгэн сая сая жилийн тэртээ харанхуй сансарт уулга алдсанг өдгөө хэн ч үл мэднэ. 
2. Монголд ажиллахаар шийдэв 
Багш бүсгүй Монгол орныг сонгов. Тэр холын газарт адал явдалтай учрахыг хүсчээ. 
Зөөгч бүсгүй тэдний захиалсан кофе, бялууг авч ирэхэд Бетти, Пол хоёрын яриа хэдийнэ өрнөсөн байв. 
 Монгол руу заавал явах ямар шалтгаан чамд байгаа юм бэ, Япон эсвэлТайвань явахгүй дээ? Ядаж 
эндээс ариа ойр, илүү хөгжсөн орон, тэгээд ч би ажлаар хааяа очоод байх газар юм биш үү? Эсвэл чи надад сэтгэлгүй болоод холдохоор шийдэв үү? Яагаад ийм шийдвэр гаргаж орхив оо? хэмээн Пол өөдөөс нь инээмсэглэн ширтэх залуухан, цариалаг бүсгүйгээс гомдсон цухалдангуй хоолойгоор асуув. Пол бол өндөр чийрэг биетэй, хөгжөөнтэй сэргэлэн залуу эр. Тэр Беттид сэтгэл алдран дурласан хүн. 
 Би чамд хайртайг чи мэднэ шүү дээ. Утас, электрон шуудан байхад бид нэг дор хамт байгаа юм 
шиг л харилцаатай байх нь ойлгомжтой биз дээ. Сурсан мэргэжлээ амьдрал дээр туршиж үзэхийг хүсч, яарч байна. Тэгээд ч би тэнд ердөө л хоёр жил багшлах гэрээтэй. Магадгүй чи ажлаар монголд яваад ирж болохгүй гэж үү? Монголыг ертөнцийн хязгаар гэдэг. Тэнд очиж үзэхийг би бүр багаасаа хүсдэг байсан. Англи хэл заах багшийг шалгаруулж сонгоход арай гэж л тэнцлээ. Энэ тухайгаа чамд гэнэт хэлж баярлуулна гэж бодож байлаа хэмээн Бетти кофегоо ширтэн, намуухан дуугаар тунирхан хариулав. Бетти ч Полд сэтгэлтэй. Гэхдээ амьдралаа цэгцэлж байж хамт амьдрах тухай ярина гэж хатуу боддог бүсгүй. Түүний энэ зөрүүд гэмээр зан нь ямагт зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөг байлаа. 
 Би үүнд чинь ердөө баярлахгүй байна шүү. Харин ч надтай хамт үлдээгүйд чинь 
жаахан гомдолтой л байна. Гэвч чи нэгэнт тэгэж шийдсэн бол би одоо яах билээ. Сайн яваад ирээрэй гэхээс өөр аргагүй болжээ хэмээн инээмсэглээд гарыг нь зөөлөн атгавал Бетти ч мөн инээмсэглэн, 
 Миний хүслийг дэмжинэ гэдэгт чинь итгэж байсан юм. Чамд аа баярлалаа. Магадгүй бид 
хурмын аялалаа монголд хийж байх ч юм билүү. Би чамд сонин ихтэй захиа байнга бичиж байх болно гээд хариу атгажээ. 
3. Хөдөө суманд 
Бетти Монголын хөдөө газар томилогджээ. Гэвч түүнд энэ газар таалагдав. 
Сумын Засаг даргын алба, амьгүй унадаг берзинтэн бүрээс нь гандаж цайрсан УАЗ69 машин сумын Улаан булан хэмээх өндөр довжоотой шавар байшингийн хойгуур тойрч замгүй газраар дэгдэгнэн гарч ирэв. Машин явсаар цонхондоо модон хаалт бүхий орос маягийн хийцтэй байшинд тулж зогссон нь Бетти багшийн суух байр ажээ. Тэрэгнээс буусан гурван хүн бол Засаг даргын жолооч Ухнаа, Бетти багш бас сумын дунд сургуулийн захирал Баасан нар байв. 
Тэднийг байшинд орж очиход Должин хөгшин өрөөнүүдийг цэмцийтэл цэвэрлэчихээд түлхүүрийг нь өгөхөөр хүлээж байжээ. 
 Сайн явж ирцгээв үү? гэж хөгшин мэндлээд, Захирал аа, хотоос бага хүү Баяраа маань ач охиныг 
минь авч ирээд хүлээж байна гэнэ. Би одоо явж болох уу? хэмээн асуувал, 
 Бид сайн ирлээ. Єө, Баяраа маань ирээ юу? Должин гуай, та энэ байрыг сайхан засчээ. Танд их 
баярлалаа. Энэ хүн бол манай сургуульд англи хэлний багшаар ирж буй хүн. Нэр нь Бетти гээд Беттигийн зүг хандан, 
 Энэ хүн бол манай сургуулийн тогооч Должин гэдэг хүн. Манай сургуулийг анх байгуулагдах үеэс л 
эхлэн ажилласан ахмад ажилтан. Одоо хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч манай гал тогоог хариуцдаг юм. Єнөөдөр таныг ирэх сургаар байрыг тань янзалж байгаа юм. Хоол унд, түлээ, модны талаар түүнтэй харьцаж байгаарай гэж англиар хэлэв. Бетти түүний яриаг сонсонгоо толгой дохин Должин гуайд хандаж, 
 Сайн байна уу? гэж монголоор сунжруулан хэлснээ, Тантай танилцсандаа таатай байна. Танд 
баярлалаа гээд мэндлэхээр Должин гуайд гараа сунгавал хөгшин сандран гараа энгэртээ шудраад багшийн гарыг барин “Дараасчий” гэвэл захирал, жолооч хоёр тас тас хөхрөөд Бетти багшид, 
 Тантай орос хэлээр мэндэлж байна. Манай Должин гуай удахгүй тантай англиар ярьдаг болох байхаа гэснээ хөгшинд хандан, 
 За, Должин гуай та харьж болно. Хүүдээ миний мэндийг дамжуулаарай. Орой хүлээн авалттай тул эртхэн ирэхийг бодоорой гэж хэлээд цаад өрөөнд оров. 
Том өрөөнд цонхны ойролцоо ширээ, хоёр сандал байрлуулж, нэг хананд тулган төмөр ор тавиад нөгөө хананд хуучны дугуй толь өлгөжээ. Гал тогоонд нь бас ширээ, сандал байх бөгөөд ширмэн зуухтай юм. Ариун цэврийн өрөө нь гадаа үүдний хажууд байна. 
Байрны тавилга сэлтийг нягтлан бүртгэж ширээний тавцанг хуруугаараа арчиж шалгаад сэтгэл ханав бололтой захирал багш, 
 За, багш аа ингээд төвхөнж дээ. Манай сумын сургуульд урд нэг орос хэл, уран зохиолын багш 
ажиллаж байснаас хойш гадаад багш ирээгүй юм. Тэр багш мөн энэ байранд амьдарч байсан юм. Буцахад нь хүүхдүүд байтугай бид дасчхаад их хэцүү байсан шүү хэмээн бодолхийн хэлэнгээ нүдний булангаар багшийг сэм шинжин хараад, 
 Хэрэв танд хэрэгтэй зүйл гарвал бидэнд мэдэгдэнэ биз. Хичээл эхэлтэл долоо хоног байна. Маргаашнаас таныг дагуулж орон нутгаа танилцуулнаа гээд цонхны дэргэд очиж, 
 Тэр харагдаж буй цагаан байшин бол манай сумын захиргааны байр гээд дээрээ дарцаг хийсгэсэн намхан дээвэртэй, навтгар цагаан байшинг заав. Тэгээд цаад өрөө рүү дагуулан орж нөгөө талын цонхоор заан, 
 Харин тэр бол манай сургууль даа гэж эгнэсэн гэрүүд дундах сумын захиргааныхтай төстэй боловч 
ариа урт байшинг заав. 
Тэр байшингийн ойролцоох уяанд хэдэн морьд, ганц нэг тэмээ уяатай байх бөгөөд хүүхдүүд бужигнах нь 
хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн тул сурагчдаа бүртгэж буй хэрэг аж. 
 Єнөө орой сургуулийн хэмжээнд бүх багш нар оролцсон хүлээн авалт хийнэ. Таныг урьж байна. Би танд хөдөөнөөс бага зэрэг айраг авч ирсэн гээд жолоочын барьж ирсэн савтай айргийг өгөөд өөр зүйлгүй бол орой уулзъя гэвэл, 
 Энэ байр надад таалагдаж байна, захирал аа. Хэрэв өөр зүйл хэрэгцээтэй болбол явцдаа би хэлнээ. Айраг өгсөнд баярлалаа гээд Бетти төвхнөхөөр бэлтгэхэд цаад хоёр нь толгой дохиод гарч одов. 
4. Тэмдэглэлийн хуучин дэвтэр 
Хөдөөгийн айл хадгалж байсан хуучин цагийн тэмдэглэлийн дэвтэрээ багшид уншуулахаар өгөв. 
Англи хэлний багш Бетти Монголд жил гаран болохдоо Монгол хэлийг нутгийн аялагатай нь хүртэл ярьж сурсанд сумын төвийнхөн хөгшин залуугүй ихэд гайхан, хүндлэн бишрэх болжээ. Тэр сурагчдынхаа гэрээр байнга очиж Англи хэлний дадлага хийлгэнэ. 
Бетти хаа ч таарсан эелдэгээр инээмсэглэн толгой дохиж өдөртөө хэд дахин мэндэлдгийг хөдөөгийнхөн анхандаа их л хачирхан ярилцдаг байв. Төдөлгүй тэд түүнтэй хаа таарсан газраа “Хай!” хэмээн инээмсэглэн мэндэлцгээх болжээ. Тэр ч бүү хэл хот, хөдөөнөөс ирсэн хүмүүстэй хамт явах үед нь Бетти таарвал барааны газраас шахуй хашгиран мэндэлж, ийм танилтай болсноороо гайхуулна. 
Энэ орой Бетти урдынхаараа Должин хөгшнийд иржээ. Түүний ач охин Баярмаа нь энэ жил зургаадугаар ангийн сурагч юм. Хичээлдээ идэвхтэй тул багш түүнтэй англиар ярилцах дуртай аж. 
Єнөөдөр тэд гэрийн хойморьт байгаа хуучирч бүдгэрсэн арслантай хүрэн авдар дээрх зургийн жаазнаас хэдэн зураг сонгон англиар ярилцаж байв. 
 Энэ хоёр хүн хэн бэ? Их сайхан зураг байна шүү, тийм үү? гэж асуувал, 
 Энэ зогсож буй эрэгтэй нь миний аав. Түүний нэрийг Болд гэдэг. Тэр инженер хүн. Хажууд 
суугаа нь миний ээж Цэцэгээ. Тэр эмч. Энэ зургийг Москвад сурч байхдаа авахуулсан юм. Одоо Улаанбаатар хотод миний дүү Жаргалтай хамт амьдардаг. Тэд бүгдээрээ удахгүй намайг эргэхээр ирнэ гэж Баярмаа бага зэрэг бодолхийлэн үгээ тод дуудахаар мэрийсэн бололтой хариулав. 
 Чи яагаад тэдэнтэйгээ хамт амьдардаггүй юм бэ? Эмээгээ асарч байгаа юм уу? гэж багшийгаа 
асуухад, 
 Тиймээ, эмээ маань ганцаараа амьдрахад хэцүү тул би Тулгаа ахыг цэргээс иртэл түүнтэй хамт 
байхаар шийдээд энд ирсэн. Аав ээж хоёр ч зөвшөөрсөн юм. Тулгаа бол миний аавын ахын хүү гэж хариуллаа. 
 Єө, тийм үү? Сайн байна. Эмээ чинь чамайг ажилсаг гэж үргэлж магтдаг юм. Чи Англи хэл сайн 
сурч байна шүү. Лав сургуульдаа тэргүүлнэ гэж би боддог. Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог гэвэл, 
 Би хотод байхдаа англи хэлний гүнзгийрсэн сургалттай сургуульд сурч байсан юм. Ирээдүйд түүхч 
болохыг мөрөөддөг гэв. 
 Тийм үү? Энэ их сайхан мэргэжил шүү гээд Бетти багш жаазан дахь зургуудыг сонирхон харж байснаа шаралж бүдгэрсэн хуучны нэгэн зургийг заан, 
 Энэ бүрх малгайтай, дээл өмссөн хүн хэн бэ? Хэдэн онд авахуулсан зураг юм бол. Их л хуучны 
 зураг бололтой гэв. 
 Энэ хүн бол эмээгийн аав. Бараг хувьсгалын үеийн зураг гэнэлээ. 1920иод оны эхэн байх. Говьд 
судалгаа хийж байсан Америк хүн энэ зургийг авч өгсөн гэж эмээ хэлдэг юм хэмээн англиар хариулаад, эмээ рүүгээ хандан, 
 Эмээ, аавыг тань хэн гэдэг байсан юм бэ гэж асуув. 
Хөгшин тэдний яриаг сонсонгоо зууханд гал асаан, цай буцалгах санаатай бөгтийж сууснаа, 
Юу гэнээ хүүхээ гэвэл, 
Эмээ, энэ зураг дээрх хүн таны аав биз дээ? Түүнийг хэн гэдэг байсан юм бэ? гэж ач охин нь түүнд 
сонсогдохоор чанга хэлэв. 
Тэгтэл Должин эмгэн нэгийг санан уулга алдаж, 
 Ээ, буян нь дэлгэр гэж, багшид үзүүлнэ гэж бодоод уулзахаараа л мунгинаад мартчихдаг юмаа сая 
саналаа гээч. Зөнөг хөгшин чинь таныг харахаараа юу билээ гэж тархиа гашилтал бодоод олдоггүй байсан юм. Єнөө… юу … наад хөгшнөөс чинь үлдсэн зүйл байгаа юм. Алив Баярмаа охин минь дэрэн дороос юу … түлхүүр аваад өг гэв. 
Баярмаа явган ширээний араас год хийн босч эмээгийнхээ орны гудсыг сөхөн суран оосортой түлхүүрийг нь авч өгөнгөө инээмсэглэн, 
Эмээ танд тийм чухал юм бас байдаг гэж үү? Эмээ ч ер нь их жоортой хүн дээ? гэвэл, 
Байлгүй яахав. Тэр бүү хэл их чухал юм бий шүү гээд хөгшин зуухныхаа урдаас өвдөг тулан өндийв. 
Тэгээд авдрынхаа өмнө бөгтийн очиж, доторхыг нь нууж буй бололтой халхалсхын зогсоод ёроолд нь юм тожигнуулснаа их л нямбайлан баадагнасан зүйл гаргаад бушуухан хааж орхив. 
Єнөөхөө мунгинасаар задалж дотроос нь хатуу ширэн хавтастай хуучин цагийн тэмдэглэлийн зузаан дэвтэр, шаралж бүдгэрсэн гэрэл зургууд, суран зүүлтэнд хэлхсэн эвлүүлдэг тоглоомын оньс шиг хэлбэртэй нэгэн чулуун сийлбэр, дугтуйтай захиа зэрэг зүйлс гаргаж ирэв. Эмгэн тэднийгээ өвөр дээрээ дэлгээд, гараа дээр нь тавьж, 
Наад зураг дээрх хар хүн чинь миний эцэг Нацаг гэж хүн байгаа юм. Зайлуул тэр жил эсэргүүн 
гэгдэн баривчлагдаад сураггүй болсон юм гэнэлээ. Цаазлуулсан гэж яригддаг байлаа. Ум ми ни бад мэ хум гэж амандаа залбираад хойш эргэн авдар дээрх модон гуутай бурханы өмнөх хуучин гуулин хүрдийг их л сүжигтэйгээр имрэн эргүүлээд буцаж яг хийтэл суув. Ийнхүү хэсэг зуур маань, тарин амандаа уншин залбираад, 
 Гэнэт баривчилсан тул ээжтэй минь ч тухтай ярилцаж, захиа занаа болж амжаагүй юм гэдэг. Унтаж 
байсан миний духыг үнсээд энэ дэвтэр юмсыг ээжид сануулан, “Хэрэв би эргэж ирэхгүй бол үүнийг охинд минь өгөөрэй. Миний охины үед л уншигдах ёстой юм байна гэж өнөө муу Онгоо хөгшний мэргэнд буусан юм. Эрдэм номтой хүн болгож хүмүүжүүлээрэй” гэж захисан байж. Гэтэл ааваас хойш ээжийн минь амьдрал орвонгоороо эргэж ядарч явсаар нутгийнхаа нэгэн хар хүнтэй нийлж гэр бүл болоод хөдөө амьдарснаар миний эрдэм ном сурах хөг ч өнгөрч бага сургуулийн боловсролтой л хоцорсон. Ээж маань намайг анхны хүүгээ төрүүлэхэд энэ зүйлийг надад өгч билээ. Тэр цагаас хойш эргэж ер сөхөөгүй юм. Энэ охиноо хэлтэй, номтой хүн болохоор нь өгье гэж бодсон юм. Одоо та нар үзэж болох бизээ гээд өнөөхөө багшид барив. 
Бетти захианы дугтуй дээрх бичгийг сонирхон уншаад, 
Энэ бол Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийн судлаач эрдэмтэн Ричардын захиа юм байна. Дээр нь “Ноён Нацагийн гарт хүргүүлэв” гэжээ хэмээн орчуулав. 
Үл мэдэгдэх нисдэг биетийг хөдөө газар санамсаргүй үзэв. 
Бетти тэр үдэш Баярмаатай цуг Должин гуайнхаас гараад байрныхаа зүг буцаж явтал хойт уулан дээр зээрэнцэг шиг дугуй хэлбэртэй бөгөөд голд нь хөх, цэнхэр өнгөтэй үүл шиг зүйл хуйлралдан эргэлдсэн гэрэлт дүрс бий болоод агаарт дэнлүү адил тогтож байгааг гэнэт анзаарчээ. Тэр эхлээд энэ чинь ямар том сар вэ? Өнөөдөр сарны тооллын шинийн арван таван юм байхдаа гэж бодтол нөгөө талд өөр нэг сар харагдав. Хөгшнийхөөс авсан дэвтрээ бушуухан уншиж үзэхсэн хэмээн догдлон яарч явсан түүнд эхэндээ энэ үзэгдэл сонирхолгүй шахам байсан бол одоо хоёр сар мандаад байгаа нь илүү сонирхолтой санагдав. 
Тэнгэрт бий болсон хуурамч сар алгуур нар зөв эргэлдэн тэднийг ажиглах мэт байрандаа хэсэг тогтож байснаа аажмаар дээш хөөрч үүлсийн араар оржээ. Энэ үед ямар нэгэн дуу чимээ болон салхи хуй болсонгүй нь сонирхолтой байв. Харин тэр эргэлдсэн биетийн орсон үүлсийн араар чандман байрлалтай гэрэл даган хөөрч хэсэг зууртаа орчныг гийгүүлснээ аажмаар замхарчээ. Багшыгаа гэрт нь дөхүүлж өгөхөөр хамт явсан Баярмаа ийм үзэгдэлтэй багадаа хэд хэд таарч байснаа хуучлан ер сонирхохгүй байх нь Беттиг гайхшируулав. 
Энэ бол бөмбөлөг аянга эсвэл агаарын хуйларсан урсгал байхаа. Намайг бага байхад ийм 
зээрэнцэг олон удаа харагддаг байсан. Харин сүүлийн үед үзэгдээгүй шүү. Манай энэ хавийнхан үүнийг цаг агаар дулаарч, хүйтрэхтэй холбож тайлбарладаг юм. Харин би сургуульд орсноос хойш бөмбөлөг аянга гэдэг нь тэр байсан юм байх гэж боддог болсон гэж тэр хэлсэн ч Беттигийн хувьд дэвшүүлэх ямар нэгэн таамаг төрсөнгүй. Гагцхүү үнэхээр сонин үзэгдлийг үзсэндээ л гайхаж байлаа. 
 Би харин яг юу байв аа гэдгийг тайлбарлаж ариа чадахгүй юм байна. Үүнийг үзсэн хүн энд олон 
байдаг уу? хэмээн эргүүлэн асуув. 
 Цөөн хүн үзсэн гэж ярьдаг юм. Харин настангууд ярихаас цээрлэдэг юм шиг байна билээ гэж 
Баярмаа хэлжээ. 
Багшыгаа байрных нь ойролцоо дөхүүлж өгчихөөд Баярмаа охин, 
 Багшаа та ингээд байрлуугаа яваад хүрчихээрэй, сайхан амраарай гээд эргэтэл Бетти, 
 Охин минь болгоомжтой яваарай, баяртай, сайхан амраарай хэмээгээд үдшийн бүрэнхийд цайран 
бүртийж тооноор нь гэрэл шаргалтан цацрах гэрийнхээ зүг хормой дэрвүүлэн гүйж одсон шавиа инээмсэглэн харж, басхүү саяхан тохиолдсон тэр сонин үзэгдлийг эрэгцүүлэн зогссоноо гарт байгаа зүйлээ тэмтрэн санамагц байрлуугаа эргэв. 
 6. Ричардын тэмдэглэл 
Тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зүйл их сонирхолтой байлаа. 
Бетти байрандаа ирээд өнөө дэвтрийг тухлан уншиж эхлэв. Хуучирч удсанаас хатуурч, шаралсан хуудсуудыг болгоомжтой эргүүлэхгүй бол урагдаж, хугарам болжээ. 
Дэвтрийн завсарт хавчуулсан эхний зураг нь бүрх малгай духдуулж, дугуй нүдний шил зүүсэн, ухаалаг нүд нь номын хүн болохыг нь илтгэх залуугийн хөгжилтэй мишээсэн зураг байв. Түүний ард 1918 он Египет, Гиза хөндий гэсэн бичиг байлаа. Мөн дор нь Ричард гэжээ. Нөгөө зураг дээр тэрбээр өтгөн хар гэзгээ энгэрээрээ гогцооруулж мөрөө давуулан шидсэн Монгол залуутай байх бөгөөд ард нь хуучин монголоор хэдэн үг бичжээ. Монгол залуу нь өнөө орой Должин гуайнд байсан зураг дээрх хүн байв. Бетти Ричардын зургийг хэсэг ажиглан хараад инээмсэглэн ширээн дээр өрсөн номнуудынхаа өмнөх Полын зургийг түшүүлэн тавиад тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг эргүүлэн дараах зүйлсийг уншиж эхлэв. 
Манай экспедицийн үндсэн зорилго бол Төв Азийн одоогийн говь, хээр нутагт эрт цагт амьдарч байсан амьтан, ургамлын талаар судлах байв. Энэ удаад миний Египетэд өмнө нь хийсэн судалгааны ажлыг сайнаар үнэлж дараагийн аяллыг зохион байгуулахыг Үндэсний Газар Зүйн Хүрээлэнгээс санаачилж, санхүүжүүлэхээр шийдсэн хэрэг байлаа. Иймд миний болон манай багийнханы зүгээс энэ саналыг дуртай хүлээн авсан билээ. 
Манай аяллын талаар шийдвэр гарч батлагдахын өмнөхөн гэрт маань болсон нэгэн явдал надад нүүдэлчин улсуудыг нэгтгэн, түүхэнд хамгийн уудам том хаант улсыг байгуулсан Монголын их Чингис хааны бунхан бидний судалгаа хийх газрын орчимд хадгалагдсан байж болзошгүй гэсэн таамаглал төрүүлж, илрүүлэх юмсан гэсэн сонирхолыг бий болгосон юм. 
Бороо шивэрсэн тэр орой Монголд явахаар бичиг, баримттай танилцан, зураг судалж суух үед хаалга тогшин орж ирсэн хүн бол Оливер гэгч байв. Тэрбээр урт цув нөмөрч, ганган цэвэрхэн хувцаслан, бүрх малгай дугтуйлсан эр байх бөгөөд шалан дээр ус дуслуулах шүхрээ хумин зовингуйрсан шинжтэй мэндэлж билээ. 
Надтай нэр ус мэдэлцэн танилцмагц, цуваа тайлж өлгүүрт өлгөөд нүүрэмгий хүний зангаар миний ширээний дэргэдэх сандалд сууж болох эсэхийг лавлав. 
Би түүнд зөвшөөрөөд ханын шүүгээнээс виски гарган аягалах эсэхийг дохин асуувал тэр зөвшөөрлөө. Ингээд бидний яриа эхэлсэн юм. 
 7. Таамаглал 
Монголд хийх шинжилгээний ажлын хэсэгт хамтран оролцогч нэмэгдэв. 
Оливер бол соёлтой, боловсон хүн бөгөөд нэлээн чинээлэг боловч их даруухан эелдэг хүн шиг байв. Тэрээр “Монголын нууц товчоо” хэмээх номын хуулбарыг надад харуулж, 
Энд нүүдэлчин улсуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулж, ойр орчмынхоо улс, оронг эрхэндээ оруулан захирч байсан их хаан Чингис, түүний үр удмын тухай өгүүлсэн байдаг. Энэ ном эртний домогт зохиол, түүхийн хураангуй төдийгүй хүн төрөлхтөний соёлын санд асар том байр эзлэх бүтээл юм. Би энэ номны талаар сүйт бүсгүйтэйгээ хамт олон жил судалсан. Монгол хэлээр Хятад үсгээр олдсон анхны гэгдэх эх байдаг ч Уйгар бичгээр Монгол хэл дээр бичигдсэн бөгөөд жинхэнэ эх нь байж болох нэгэн номын хуулбарыг үзэх завшаан бидэнд таарч билээ. Энэ бол тэр эх зохиолын хуулбар гэж Араб маягын хэлбэртэй боловч босоо бичгээр их уран бичсэн ном үзүүлэв. Түүнд тэр их хааны амьдралын түүхээр дамжуулан нүүдэлчин ард түмнээс соёлт хүн төрөлхтөнд илгээсэн оньсогот захидал байсан юм гэх зэргээр тайлбарлан ярьсан нь надад их сонирхолтой байв. Тэгээд, 
Нүүдэлчид бусад улс орнуудын адил агуу гайхамшигт барилга байгууламж, гүүр, далан, хэрэм, цайз босгоогүй ч оюун санааны хөгжлөөрөө энэ их түүхэн хугацаанд өөрийн аугаа их соёлын өвийг бий болгосон ажээ. Түүний нэг жишээ нь энэ ном гэв. 
Маргааш нь тэр хүн дахин ирж зураг дээр Чингис хаан нас нөгцсний дараа түүний шарилыг хойд зүгт зөөсөн гэх боловч их элсэн говийг туулж чадалгүй замдаа үлдээсэн байх магадлалтай гэж хэлж билээ. Үүний зэрэгцээ тэрхүү номонд бичигдсэн зарим нэгэн оньсого мэт тайлбарыг өгүүлж, ямар нэгэн үл мэдэгдэх соёл иргэншлийн тухай бичигдсэн хийгээд тэдэнтэй хэрхэн холбоо тогтоож байсан талаар дурдсан өгүүлбэрүүдийг үзүүлсэн билээ. Ингээд миний судалгааны ажилд өөр нэгэн сонин санаа бий болсон нь Монголд очих хүслийг минь улам татсан юм. 
Тэрээр энэ удаагийн аялалд сүйт бүсгүй Сюзантайгаа хамт явах боломж олгохыг хүсч, хичээнгүйлэн гуйсаар надаар зөвшөөрүүлсэн бөгөөд өөрсдийнхөө зардлыг хариуцахаа амласан билээ. 
Үнэн хэрэгтээ Оливер бол бизнес хүн байсан бөгөөд Монголд газрын тос болон бусад эрдэнэсийн ордыг хайх төлөвлөгөөтэй байж, харин сүйт бүсгүй Сюзан нь түүний дээр ярьсан таамаглалыг дэвшүүлсэн болох нь хожим мэдэгдсэн юм. 
Уулзалт 
Сюзантай танилцав. 
Судалгааны ангийнхан Монголын зүг хөдлөхийн өмнө бид бяцхан үдэшлэг зохион байгуулж билээ. Энэ цайллаганд манай удирдлагууд болоод бусад олон зочид ирсний дотор Оливерийн сүйт бүсгүй, бидэнтэй хамт явах Сюзан байлаа. Үнэн хэрэгтээ би түүнийг анх хармагц л өөрийн эрхгүй сэтгэл алдсан юм. Судалгааны ангийнхаа явах зам болон зорилго, хугацааны талаар ерөнхийлөн танилцуулж байх үедээ хамтран аялагчид болон зочдын ширээний захад суусан Оливерын дэргэд намайг сонжсон шинжтэй ширтэн байгаа бүсгүйг олж харав. Тэр миний яриаг инээмсэглэн сонсох нь зөвхөн бид хоёр байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж билээ. 
Оливер биднийг танилцуулж, би түүний гарыг үнсэх үед тэр мөн биеэ их барьж буй бололтой гар нь эв дүйгүй хөдөлж байсансан. 
Тантай танилцсандаа таатай байна. Бидний шинжилгээний ангийн аялах зам, хүрэх газрын нөхцөл 
хүндэвтэр байх нь ойлгомжтой бөгөөд энэ аянд зориг шулуудсаныг тань биширч байна гэж намайг хэлэхэд, 
Би ч танилцсандаа таатай байна. Танай ангийнхантай аялах эрх олгосон танд Оливерын өмнөөс 
болон хувиасаа талархахын ялдамд судлаач бид чинь сонирхолынхоо дагуу ямар ч зам туулахад бэлэн байх чадвартайг та надаар хэлүүлэлтгүй мэдэх хүн шүү дээ гэж билээ. 
Би ингэж анх Сюзантай танилцсан юм. Анх би түүнийг их л эмзэгхэн биетэй, ямбалаг бүсгүй юм гэж бодож байсан бол аялалд хамт явах үед тохиолдсон бэрхшээлийг эрчүүдтэй адилхан давж байсанд нь бахархах болсон билээ. 
Амранта үүнийг сүмийн барьж дуусахаас хоёр сарын урьд авчээ. Гэвч хурим ойртсонд Ребека сэтгэл нь улам яарч, Амарантагийн бодож байснаас хавьгүй эрт хувцас хунараа янзлахаар болжээ. Ребека хоргын нүзийг татаж, гоёлын хувцсыг боосон цаасыг эхлээд задалж, дара ань зоргыг дэлгэвэл атлаасаа даашинз, торгон малгай, хүчээлжин титмийг нь хүртэл хорхой юу ч үгү идчихсэн байлаа. Бобдлынх нь доор хоёр атга нафталин үрэл цацсанаа сайн санаж байсан боловч ямар ч сэжигтэй юм байхгүй учир Амарантаг буруутгаж чадсангүй. Хурим болтол сар хүрэхгүй үлдсэнд Ампаро Москоте долоо хоногийндотор шинэ даашинз оёж өгөхөөр болжээ. Нэгэн бороотой өдөр вангийн түшмэлийн охин тэвэр дүүрэн сэвсгэр цагаан торон даашинз аван орж ирээд Ребекагаар сүүлийн удаа өмсүүлж үзэхэд Амранта золтой л ухаан балартаж унасангүй. Тэрбээр үг дуугарч чадахгүй болоод, хүйтэн хөлс нуруугий нь даган урсана. Олон сар Амаранта энэ цагийг хүлээн айн чичирч байсан бөгөөд хуримд бүрмөсөн саад хийх юм бодож олж чадахгүй, бүхаргаа барвал зориг гаргаад Ребекад хор өгөх байлаа. Ребека атлаасан даашинзандаа халууцан багтарч, Ампаоро Москоте мяган сүлбээр зүүгээр туйлын тэвчээртэйгээр торгон тэвчээртэйгээр тогон тогтоож бахйад Амранта нэхэж байгаа зүйлийнхээ гогцоог олохгүй хэдхэдэн алдаж, нэхүүийнхээ зүүгээр хуруугаа хэд хэд хатгасан боловч, хуримын урьдах сүүлчийн баасан гаригт аяга кофенд хар тамхины ханд хийгээд өгчихье гэж аймаар тайван шийджээ.
Гэвч аргалахын аргагүй гэнэтийн өөр нэг саад гарч хурим хэзээ болох нь мэдэгдэхгүй хойшлов. Ребека, Креспи Пьетро хоёрын гэрлэх ёслол хийхээр товлосон өдрөөс долоо хоногийн өмнө шөнө дунд бяцхан Ремедиос сэрвэл халуун шингэн юм доошоогоо хүрчигнэн олгойдож түүндээ бялдчихсан байлаа. Ихэр хүүхэд нь хөндөлсөн гажсан учир Ремедиос гурав хоноод цусандаа хордон нас барав. Амаранта гэмшин зовж байлаа. тэнгэрээс залхаал хайрлаж өөрийг нь Ребекад хор өгөхөөс зайлуулаач гэж мөргөн гуйж байсан тул өөрөөс нь болоод Ремедиос үхчихсэн юм шиг бодогдоод байлаа. Тэр иймгайг гуйж мөргөөгүйсэн билээ. Ремедиос гэрт баяр хөөр авчирсан билээ. Тэрбээр нөхөртэйгөө урлангийн хажуугийн унтлагын өрөөнд орж, бүх тасалгаагаа саяхан хүүхэд байхдаа тоглож байсан хүүхэлдэй, тоглоомоор чимж, түүний оргисон баяр баясгалан унтлагын өрөөний дөрвөн хана нэвтлэн найртай салхин адил цэцэгт гонхонд түгж байлаа. Ремедиос мандах нарнаар л дуулж эхэлнэ. Ребека, Амаранта хоёрын хэрүүл дундуур орж зүрхэлдэг цорын ганц хүн обл тэр байлаа. Хосе Аркадио Буэндиаг асрах амрагүй ажлыг өөртөө авч, хоолыг нь зөөж,түүний биеийг нь савандан угааж, сахал, үсийг нь бөөстөж хурстах вий гэж харж ханлаж, саравчийг үргэлж засаж янзлан бороо хурын цагаар саравчийг үргэлж засаж янзла\, о бороо хурын цагаар далдуу модны нэвчийг ус нэвтэрдэггүй бэржээнхээр бүтээдэг байсан хүн бол тэр л байлаа. Үхэхийнхээ өмнөх хэдэн сард тэрбээр Хосе Аркадио буэндиатой бүдүүлэг латин хэлээр ярилцаж сурчээ. Аурелиано, ПиларТенера хоёрын хүүхдийг төрөхөд, гэрт авчран, халуун амиараа нийлж Аурелиано Хосе гэж нэр өгвөл Ремедиос түүнийг ууган хүүгээ болгохоор шийджээ. Эх хүний зөнтэй нь Урсула гайхаж байлаа. Аурелианоос олжээ. Бүтэн өдөржин тэрбээр урланд ажиллаж, Ремедиос түүнд чихэргүй, хар кофе аваачиж өгдөг байлаа. Үдэш ньхлёулаа Москостегийнд очиж Аурелиано хадам эцэгтэйгээ даалуу салахгүй тоглож,, Ремедиос эгч нартайгаа дэмий чалчиж, үгүй болээжтэйгээ томчуулын явдлыг ярьдаг байжээ. Буэндиагийнхантай ураг барилдсанаар Макондод Аполинар Москотегийн нэр хүнд батжив. Мужийн гол хот руу үеүе вяахдаа тэрбээр Макондод сургууль бариулахыг эрх баригчдад ятгаж чадсан бөгөөд өвгийнхөө багшлах авьяасыг авч төрсөн Аркадио Москоте ятгасаар байжэ үндэсний тусгаар тогтнолын өдөр гэхэд байшингийнолонхыг нөхөөр будуулж чадлаа. Никанор лам шаардсаар байж Катариногийн байшинг бөглүү гудамжинд нүүлгэж, хотын яг төвд гаарч байсан хэдэн самууны газрыг халагав. Нэг удаа дон Аполинар Москоте мужийн төвөөс винтов буутай зургаан цэрэг дагуулан ирж, хэв журмыг сахиулах үүрэг ногдуулахад Макондод зэвсэгт хүн байлгахгүй байна гэж анх тохиролцосныг хэн ч дурсдангүй. Аурелиано хадмынхаа зүтгэлтэйг ойшоон үздэг байв. “Чи түүн шиг тарган болнодоо” гэж нөхөд нь түүнийг шоолно. Урланд байнга суусаар байтал шанаа нь улам горзойж, нүд нь улам гялалзах болсон боловч төлөв зан нь хувирсангүй шигээ жин нь өөрчлөгдсөнгүй. Аманд шулуун зураас гарсан нь ганцаараа юмыг эргэцүүлэн тунгаадаг, нэг л зүтгэвэл зорьсондоо хүрдгийн шинж билээ. Аурелиано, Ремедиос хоёр гэрийнхний хайрыг татаж, Темедиосыг бие давхар болсон гэхэд Амранта, Ребека хоёр хүртэл толхилцохоо болиод хоёр өнгийн ноосоор хоёр бариувч нөхөж хүү гарвал хөхийг нь, охин гарвал ягааныг ньөгөхөөр болж билээ. Хэдэн жилийн дараа Аркадио хайсны дэргэд буудуулах гэж зогсохгдоо хамгийн сүүлд Ремедиосыг л санана.
Урсула гашуудал чандлан зарлаж, бүх цонх хаалгыг тас хааж онц хэрэггүй бол хэнийг ч гэрт орох гэрээс гарахыг болиулж бүтэн жил чанга дуугарахыг хорьж, оршуулгын өдөр Ремедиосын шарилтай авс байсан хананд зургийг нь хар туузаар ороон өлгөж, доор нь мөнхийн зул асаажээ.
Зулыг унтраалгүй сэргээж байсан Буэндиагийн дараа үеийнхэн хуниастай банзал, цагаан шагайвч өмсөж, органди тууз зангидсан энэ охиныг харахдаа элэнц ээж гэж настай хүн байдаг хэмээн бодоод дасчихсантай нь нэг л авалцаж өгөхгүйд барьц алддаг байжээ. Амаранта Аурелиано Хосег үрчилж авав. Тэрбээр түүнийг хүүгээ болгож, ганцаардсан элгээ давтээн, хүссэнээр нь бололгүй, бодлогогүй мөргөлийнх нь гайгаар хартамхины ханд Ремедиосын аягатай кофенд орсноос эхэлж буй сэтгэлийнх нь зовлон тэгвэл баахан нимгэрэх байх гэж найджээ. Үдэшдээ Пьетро Креспи бугуйгаа хүрсэн урт ханцуйтай хар палааж өмсөж бүрсүр сүлд нь үхээд урьзынхтайгаа огт адилгүй болчихсон Ребекатай дуугүйхэн уулзахгэж бүрх малгайдаа хартууз хадан, өлмий дзээрээ гишгэсээр орж ирнэ. Хуримхийх өдрийг товлоно гэж бодоход ч одооариун дурсгалыг бузарлахаар байсан бөгөөд тэр хоёрын гэрлэхээр тохиролцсон нь салж ч болохгүй, байж ч болохгүй юм болж, дурлал нь хэний ч сонирхол татахгүй, харин ч утйгар төрүүлж, дэндүү гайтуулж харанхуйд үнэсэлдэж байсан янаг хос аль эрт эрлэгийнд очсон мэт облжээ. Ребека ямар ч найдлагагүй болоод сэтгэлээр унаж, шороогоо идэж эхлэв.
Бэлэвсрэл эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, гонхонд хатгамалчид дахин цугладаг болжээ. Чимээ алдан дунсийсэн бүгчим халуун өдөр, яг хоёр цагт гэнэт нэгэн хүн гадаа халага түр нярхийтэл түлхэн орж ирэхэд бүх байшин дайвалзан, гонхонд үерхдэг бүсгүйчүүдтэйгээ сууж байсан Амаранта, өрөөндөө хурууаа хөхөж суусан Ребека, гал зууханд байсан Урсула, урландаа байсан Аурелиано, тэр чбайтугай өнчин туулайн ббөрийн дотор байгаа Хосе Аркадио хүртэл газар хөдөлж, байшин нь нурж байна уу даа гэж санажээ. Тэг дөрвөлжин цээжтэй, лүглэгэр том хүн хаалгаар багтаж ядан орж ирэв. Бухынх шиг лухгар хүзүүндээ Оточ охин тэнгэрийн хөрөг зүүж, гар, цээжээ хачин хачин шивээсээр туж эрээлж, баруун буруйндаа сахиуст зэс бугуйвч зүүжээ. Арьс нь хүйтэнд хөрч, халуунд халсаар шиг шиг болсон үс нь луусны дэл шиг тожийн сэрвийсэн тэр хүн эрүү зуунги, нүд гунигтай ажээ. Ирсэн хүн эмээлийн оломноос хоёрдахинзузаанүбс бүсэлж, төмөртах хадсан, хавируул төмөртэй урт савхин гутал өиглөжээ. Явахад нь бүх юм газар хөдөлж байгаа юм шиг доргин хөдлөх ажээ. Тэрбээр нэлээдгүй элэгдсэн богц барьцаар зочдын өрөө, танимаар дамжин, хайтан цэцэгтэй нам гүм гонхонд аянаг аятай түрхрэн орж зүүгээ хийд барьсанчигээрээ мэлэрсэн Амаранта, түүний найз бүсгүйчүүлтэй “Сайн байцгаана уу” гэж сульдангуй дуугаар мэндлэн, барьж явсан юмаа өмнөх ширээн дээр нь шидээд, цаашаа явав. Өрөөнөөсөө айнгуй цухуйсан Ребекатай “Сайн байна уу” гэж мэндлэв. Энэ үед хийж байгаадаа улайраад ухаан алдчихсан байсан Аурелиногийн амрыгэрэв. Огт сааталгүй явсаар, шууд гал зуух руу оронд энд л зогсож, ертөнцийн нөгөө хязгаараас эхэлсэн аяныхаа дөрөөг энд л мултлавай. “Сайн байна уу?” гэж мэндэллээ. Урсула хором хүрэхгүй ам ангайн таг болсноо ирсэнхүний нүдийг харангуутаа улга алдан, баярласандаа уйлах, хашгирах зэрэгцэн хүзүүнд нь зүүгдчихэв. Энэ бол Хосе Аркадио байлаа. Тэр мөрөндөөнаасан юмгү йвясаншигээ мөрөндөө угласан юмгүй буцаж иржээ. Тэр ч байтугай Урсула хөл залгаж ирсэн унааны нь хөлсөнд хоёрпесо өгчээ. Тэрбээр усан цэргийн этгэдэүгс холилдсон испани хэлээр ярина. Түүнийг хаана байсныг нь асуухад”Тэнд” гэж л хэлжээ. Өөртнь гаргаж өгсөн өрөөнд дүүжин орон дээр гурван өдөр унтав. Сэрэхдээ арван зургаан аргуун өндөр гүвдэж орхиод, Катариногийн газар шууд очсонд сониуч хүүхнүүд аварга биетнийг хараад сүйд болжээ. Тэгээд өөрийнхөө мөнгөөр хажуудаа байгаа хүмүүст архи авч өгөн хөгжим захиалаад, тавуул нийлээд гарыг минь ширээ рүү нугал гэж таван харцуултай бооцоо тавьжээ. Цаадуул нь гарыг нь хөдөлгөж ч чадахгүйгээ мэдээд “Ямар ч аргагүй. Гартаа шившлэгтэй бугуйвч зүүсэн байна” гэлцжээ. Хүч тамирын тоглолтод итгэдэггүй Катарино босоо лангууг байрнаас нь хөдөлгөх юм бол арван хоёр песо өгнө гэж Хосе Аркапдиотой мөрийцжээ. Тэгтэл цаадах нь лангууг толгой дээрээ өргөөд гудамжинд гаргажээ. Түүнийгарван нэгэн хүн арай хийж гэдрэг оруулжээ. Хосе Аркадио гэрийнхэнтэйгээ бараг ярилцдаггүй байв. Өдөр нь нойр аваад, шөнө нь янхны газар очно. Эх нь түүнийг хааяа нэг гэрийнхэнтэйгээ хамт хүчээр хоол идүүлэхэд ал холын оронд өөртөө учирсан адал явдлыг бүгдийн ам ангайтал ярьдаг байлаа. Түүний сууж вясан онгоц сүйрч, Япон тэнгист хоёр долоо хоног завинд балбуулж, наранд цохиулж үхсэн нөхрийнхөө хүүрийг идэж явжээ. Давслаад наранд борц болгон хатаасан мах нь горгор бөгөөд нялуундуу амттай байсан гэнэ. Нэгэн цэлмэг өдөр Бенгалийн буланд түүний сууж явсан онгоцны баг далайн луу алсанд гэдэснээс нь загалмайтан цэргийндуулга, бүсний горхи, зэвсэг гарчээ. Карбиын тэнгист Виктор Югийн1 дээрэмчний хөлөг онгоцны хий сүгийг үзсэн нь дарвуулаа үхлийн хар салхинд салам уруулж,шураг, хөндлөвчөө далайн жоомд идүүлсэн тэр хөлөг Гваделупт очихгэж хэчнээн зүтгэвч ямагт чигээ алданхэзээ ч олж очихгүй төөрөгтэй болсон байсан гэнэ. Хосе Аркадиогийн алдар гавьяа, адал явдлаа бичсэн, өчнөөн хүлээвч огт ирээгүй захидлыг ахин дахин унших мэт Урсула дорхноо улйж “Гэтэл, хүү минь, бид чинь энд ийм том байшинтай болсон. Бас
 
 
1 Гваделуп арал дээр францын Конвентын комиссар байсанхүн, (1793) англичуудатй дээрмийн дайн хийж байжээ. Тэгээд хэчнээн ч хоол гахайд хаяж өгч байв даа” гэж санаа алддаг байлаа. Цыгануудын аваад явчихсан хүүгээ нэг суудлаар өрөөл торой идчихдэг, цэцэг гундтал хүчтэй амьсгалдаг энэ зэрлэг эр гэхэд сэтгэлд нь яагаад ч багтаж өгөхгүй байжээ. Бусад нь ч тиймэрхүү байдаг байлаа. Амаранта түүний хоол идэж байхдаа хэхэрдэгт ой гутдагаа нууж үл чадна. Эцгийн угийн мэдэхгүй Аркадио өөрт нь нүүртэй болохгэж илт оролдох Хосе Аркадиогийн юм асуухад дуугарч ядна. Аурелиано багадаа хамт нэг өрөөнд унтаж, ойр дотно байснаа сануулах гэж оролдовч Хосе Аркадио далайд тэнүүчлэн элдэв юмтай тохиолдсоор тэр бүхнийг анх харангуутаа ‘унаж үхжээ. Тэр нэгэн орой Хосе Аркадиог унтлагын нь өрөөний дэргэдүүр өнгөрөхөд байшингийн хаана ч байсан дуулдахаар амьсгаадаг энэ азарга шиг эрийн дэргэд Пьетро Креспи ердөө л дэгжирхэнхээс цаашгүй хүний оронцог юм гэж бодогджээ. Ребека юунхан хээхнээр шалтаглан түүнтэй уулзах гэж оролдоно. Нэг удаа Хосе Аркадио биеийг нь эрээ цээргүй хараад “Дүү минь, чи бүр хүүхэн болж шүү” гэснээс хойш Ребека биеэ барьж огт чадахгүй болжээ. Тэгээд хуучин шигээ шороо шохойг цадахыг мэдэхгүй хомхойрон идэж, хуруугаа эвэр ургатал салахгйү хөхжээ. Шөнө нь халуурсан мэт дагжин ухаан тавьчихгүй байх гэж байдгаараа мэрийн нойргүй хонож, Хосе Арркадиогийн байшин догиулсаар ирэхийг үүр цайтал хүлээдэг байлаа. Нэг удаа Ребека үдийн амралтын үеэр тэсэж чадалгүй өрөөнднь орвол цаадах нь завь аргамждаг бүдүүн татлагаар яс модонд бэхлэн тогтоосондүүжин орондээр дан өмдтэйгөө сур мэт сунаад хараастай хэвтэж байлаа. Ребека түүний асар том нцүгэн биеийг хараад сүрдэж буцдаг ч юм билүү гэж боджээ. “Өршөөгөөрэй,таныг энд байгааг мэдсэнгүй” гэж хүн сэрээчих вий хэмээн аяархан өршөөл эрэхэд цаадах нь “Нааш ир” гэжээ. Ребека яваад очтол бүсэлхийгээр нь залуу эрийн шүүрэн өргөсөнд эрчилсэн хуйд дайрагдан хийсэж байна у угэж санаж,түүний сурмаг гэгч нь гуравхан дохиод л хувцсыг нь шувттатан, буяцхан шуувхай шиг шалдлаад тавьчихсанд үхчихгүй юмсан гэж өөртөө байшгүй их хүч гаргажээ.
Тэр хоёр гурав хоноод үдшийн мөргөлийг үеэр гэрлэв. Урьд өдөр нь Хосе Аркадио Пьетро Креспийн дэлгүүрээр оржээ. Итали эр ятга хөгжмөөр хүүхдүүдэд хичээл зааж байсанд Хосе Аркадио хажуу тийш дуудсан ч үгүй. 
Би Ребекатай сууна гэж шулуухан хэлжээ. Пьетро Креспийн царай нь цонхийн ятгаа нэг шавьдөө өгөөд “Хичээл дууссан” гэж хэлэв. Тэгээд хөгжмийн зэмсэг, оньст тоглоом дүүрсэн тасалгаанд хоёулахнаа үлдээд Пьетро Креспи:
Таны дүү шүү дээ гэжээ..
Тэр хамаагүй гэж Хосе Аркадио хариулав.
 
Пьетро Креспи лаваанд түрхсэн алчуураар духаа арчив.
Энэ чинь ёсонд хазгай. Тэгээд ч хуульд харш гэж Пьетро Креспи тайлбарлав.
Хосе Аркадио, Пьетро Креспийн тайлбар тавихад нь ондууцхаасаа царай нь зэвхийрч байгаад илүү ондууцаж,
Үхсэний чинь ёс мос. Таныг өөрийгөө ч бүү зовоог, Ребекаг бүү хоргоог гэж үүнийг хэлж байгаа юм гэжээ.
Гэвч Пьетро Креспийн нүдэнд нулимс цийлгэнэсэнд тэр зөөлөрч огт өөр дуугаар:
За, за. Манайхан танд аятайхан байгаа бол Амаранта үлдэж байна шүү дээ гэжээ.
Ням гаригийн мөргөл дээр, Никанор лам Хосе Аркадио, Ребека хоёрын төрсөн ах дүү биш гэдгийг хэлсэн боловч Урсула тэр хоёрын гэрлэснийг хэзээ ч уучилж чадахгүй, түүнийг ёс төргүй хэрэг гэж үзэж, шинээр гэрлэгсдийг сүмээс ирсэн тэр өдөр нь “Үүнээс хойш, түүнээс цааш гэрийн босго бүү алх!” гэж хөөржээ. Түүний хувьд тэд үхсэнтэй адил болжээ. Хоёр залуу оршуулгын газрын өөдөөс харсан бяцахан байшин хөлсөлж, Хосегийн дүүжин орыг л авч очсон нь эхний үед бүх тавилгыг орлож байлаа. Гэрлэсэн шөнө бүсгүйг гутал дотор нь орсон хилэнцэт хорхой хатгаж, хэл нь татсан боловч эр эм хоёрын бал сараа1 их л дуутай шуутай нөгөрөөхөд саад болсонгүй. Шөнө найман удаа, өдрийн амралтаар гурван удаа бүхэл хорооллыг сэртэл тэр хоёрын орилолдоон янцаглахад хөрш нар нь айж, ийм хазааргүй тачаал үхэгсдийн ясыг бүү өндөлзүүлээсэй гэж мөргөдөг байлаа.
1 Гэрлэсний эхний сар 
Ганц Аурелиано л сая гэрлэгсэдэд санаа тавьж байв. Тэрбээр Хосе Аркадиог юмыг бодитой ойлгож, гэрийнхээ дэргэх цулгй гзарыг боловсруулж эхэлтэл жаал зугаа тавилга тэдэнд худалдан авч өгч, мөнгөөр тусалж байлаа. Амарантагийн хувьд гэвэл огт санаа оноонд ороогүй байтал хорвоо эргэсэнд сэтгэл дүүрэн болосн боловч Ребекад хорссон ньтайлагдсангүй. Тохиолдсон гутамшгийг хэрхэн цагаатгах учраа олохгүй байсан Урсулагийн хүссэнээр Пьетро Креспи мягмар гариг бүрд тэднийд өдрийн хоол идэж, өөрт учирсан гамшгийг нам тайван бөгөөд нэр төртэй давжээ. Тэр айлыг хүндэтгэсээр байгаагийн тэмдэг болгон бүрх малгайдаа хар тууз урьдын адил хадаж, Урсулад португалийн сардин загас, туркийн ягаан дэлбээний чанамал зэрэг сонин хачин бэлэг өгөн, сайныгаа илтгэн сэтгэлээ зогоож, нэг удаа тэр ч байтугай манилын дэгжин урт алчуур барьжээ. Амаранта түүнтэй маш найрсаг, эелдэг байлаа. Залуугийн юунд дуртайг нь тааж, цамцных нь хамжаарын сөдийсөн утсыг хайчилж өгөн, төрсөн өдрөөр нь арван хоёр алчуур дээр овог нэрнийх нь эхний үсгийг хатгамалажээ. Мягмар гариг бүрд өдрийн хоолны дараа гонхонд бүсгүй үйл мэтгэж байхад залуу эр түүнийг хичээнгүйлэн зугаацуулна. Хүүхэд шиг наадам хийдэг байсан бүсгүйгээ Пьетро Креспи огт өөр нүдэрэ олж харжээ. Тэрбээр гунхалзсан сайхан бус боловч хүний аяыг олж чаддаг, цаанаа наалаинхай, ялдам ажээ. Пьетро Креспи, Амрантаг сууя гэж гуйна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа. Үнэхээр ч, нэг удаа ням гаригт өөртэйгөө суугаач гэж түүнээс гуйжээ. Амаранта ажлаа хийсээр чихнийхээ улайхыг болихыг хүлээж хоолойгоо төв, тайван болгож,
Суулгүй яах вэ ээ, Креспи. Гэхдээ бид бие биеэ сайн мэдэх хэрэгтэйшүүдээ. Яарвал даарах гэж үг бий гэж хэлжээ.
Урсула бүрэргэж хоцров. Пьетро Креспийг хичнэн хүндэтгэдэгболовч Урсула түүнийг Ребекатай гэрлэхээр болсноо гэрлэж чадахгүй уадж баахан будилсны дараа Амарантатай суух гэх нь ёс суртахууны үүднээс үзвэл зөв үү буруу юугэдгийг яагада ч оноож чадахгүй байлаа. Тэгж тэгж өөртэй нь адилхан эргэлзэх хүн гаргасангүйд Креспийн Амарантагийн гуйсныг буянаараа болог гэх байдлаар бодож санасан юмгүй зөвшөөрчээ. Гэтэл өрхийн тэргүүн Аурелиано:
Одоо хурим бодож байх цаг биш гэж учир нь мэдэгдэхгүй эрс тэс цааргалаад эхийнхээ сэтгэлийг бүр үймрээж орхив.
Хуримын төдийгүй, дайнаас бусад ямар ч явдлын талаар Аурелиано тэр үед үүнээс өөр юм хэлж чадахгүй байсныг Урсула хэдэн сарын дараа л ойлгожээ. Хэдэн жилийн хойно хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо Аурелиано үнэхээр гарцаагүй атлаа үлмэдэгдэх ямар учралаар энд ирснээ өөрөө сайн тайл чадахгүй байж билээ. Ремедиосын үхсэнд санаснаас гайгүй үймэрчээ. Эхлээд дотуур нэлээд автсан боловч яваандаа мартагнаад, найдаж байснаа бүтээгүйд гутрангуй, эмэгтэй хүнтэй хавьтахгүй гэж шийдэж байсан үеийнх шигээ сэтгэл алдрангуй гэж шийдэж байсан үеийнх шигээ сэтгэл алдрангуй болжээ. Тэгээд ажилдаа л бие сэтгэлээ зориулах болсон боловч хадам эцэгтэйгээ даалуу тоглодогоо больсонгүй билээ. Гашуудлын анир чимээгүйд умбасан байшинд үдшийн цагаар ярилцаж суусаар эрчүүл улам ч дасжээ. "Аурелиано минь, даид эхнэр ав аа. Нададзургаанохин байна, дуртайгаа ав гэж дон Аполинар Москоте хэлнэ.Сонгуулийн өмнө Макондогийн түшмэл мужийн төв ордгоороо ороод улс орныхоо улс төрийн байдалд сэтгэл их зовчихсон буцаж иржээ. Либералууд дайн өдөөхгэж бэлтгэж байлаа. Тэр үед Аурелиано консервативчуууд, либералуудын тухайн тун бүдэг бадаг төсөөлөлтэй байсан учир хадам эцэг нь эдгээр намын ямар ялгаатайг ерөнхййд нь хэлж өгчээ. Либералууд байна шүү, дураараа улс, олхиогүй хүмүүс, лам нарыг дүүжилж, иргэний гэрлэх салахыг члөөтэй болгож, эцэгтэй, эцэггүй хүүхдүүдийн тэгш эрхийг тогтоож, дээд засгийн газрыг унагаан улс орныг хувааж холбооны улс болгох гэж байгаа юм гэж түүнд ярьжээ. Консервативчууд бол тэдэнтэй адилгүй, тэнгэрийн мутраас төрийн жолоог гардан авсан, нийгмийн тогтвортой хэв журам, гэр бүлийн журамт ёсыг тогтоохыг нолмож, христос тэнгэр хийгээд засгийнэ ррх барих зарчмыг хагмаалж, улс орныг тасчуулахыг хүсэж байгаа юм гэж тайлбарлаж өгчээ. Хүнлэг сэтгэлтэйн улмаас Аурленаино бутач хүүхдийн эрхийг хамгаалах талаар либаералуудад талтай байсан боловч тараар бариад авч болохгүй хийсвэр юмны төлөө дайн дэгдээх дээр хүрнэ гэж ойлгохгүй балаа. Сонгуулийн үеэр лус төрийн ямар чбаримталалгүй хотод, хадам нь нэг түрүүчээр даргалуулсан зургаан зэвсэгт цэргийг шаардаж авчирсан нь дэндсэн юм шиг санагдлаа. Цэргүүд ирээд зогсоогүй бүх айлын нэгжиж, ангийн буу, хадуу, тэр ч байтугай хоолны хутга хүртэл хурааж, дараа нь консервативчуудаас нэр дэвшигчдийн нэрс бүхий хөх, либералуудаас нэр давшигчдийн нэрс бүхий ягаан хуудсыг хорин хороос дээш насны бүх эрчүүлд тарааж өгөв. Сонгуулийн өмнөх бямба гаригт дон Аполинар Москоте шөнө дундаас эхлээд дөчин найман цагийн турш согтууруулах ундаа зарах, нэг гэриийн улс бус бол гурваас дээш хүн цугларахыг хориглосон хуулийг өөрийн биэер дуудаж танилцуулав. Сонгууль тайван өнгөрлөө. Ням гаригийн өглөө найман цагт талбай дээр зургаан цэргээр мануулах модон хайрцаг тавив. Нэг хүн саналаа хоёр өгчих болуужин гэж Аурелиано хадатмагйаа өдөржин шахам хайрцагны хажууд зогссон болохоор санал өгөх ажил туйлын чөлөөтэй байсныг биеэр үзэв. Дөрвөн цагт санал хурааж дууссаныг бмбөрийн дуугаар мэдээлж, дон Аполинар Москоте өөрийн гарын үсэгтэй тэмдгээр хайрцгийг лацдав. Орой нь тэрбээр Аруелианотой даалуу тоглож суухдаа алцыг авч, саналыг тоол гэж түрүүчид тушаалаа. Ягаан хуудас хөтэй бараг тэнцүү байсан боловч түрүүч ягаан хуудсаас зөвхөн арвыг үлдээгээд хөхийн дутсаныг нөхөв. Дараа нь хайцгийг шинээр лацдаад маргааш үүр хаяарч байхад мужийн төв авч явав.
“Либеарууд дайн гаргана даа” гэж Аурелиано хэлжээ. Аполинар модоо харсан чигээрээ “Хуудсыг сольсноос дайн гарн агж бодож байгаа бол үгүй Тэднийг хэл ам гаргуулахгүй гэж хэдэн ягааныгхайрцагт үлдээсэн шүү дээ” гэж хэлсэнд Аурелиано сөрөх хүчний байдал ашиггүй байгааг дотроо тунгаагаад “Би л либерал байсан бол энэ хуудасны явдлаас л дайн үүсгэх байсан” гэж хэлжээ. Хадам нь шилнийхээ дээгүүр харж,
Ай, Аурелиано минь, чамайг либерал байсан бол хчэнээн хүргэн минь ч гэсэн хуудас сольж байгааг харуулахгүй байсангэж хлэжээ.
Хотынхон сонгуулийн дүнд дургүйцсэнгүй,хурааж авсанхтуга, ангийн бууг цэргүүдийн эргүүлж өгөхөөс татгалзсанд дургүйцжээ. Эмэгтэйчүүд Аурелианогоос хадамдаа хэлэд ядахдаа хоолны хутгыг эргүүлж өгүүлээч гэж гуйжээ. Цэргүүд дайнд либералуудын бэлтгэж байгаагийн эд мөрийн бармит болгож, хураасан зэвсгийг аваад явчихсан гэж дон Аполинар Москоте хүргэндээ ихэд аминчлан хэлжээ. Энэ хэлж байгаа зүйл даанч увайгүй байсанд залуу дотроо дургүй хүрч байжээ. Тэгэхдээ Аурелиано юу ч хэлсэнгүй боловч нэг орой Геринельо Маркес, Магнифико Висбаль хоёр амьхнаараа хоолны хутагын явдлыг хэлэлцэж байхдаа өөрөөс нь либерал уу, консерватив уу гэж асуусанд хором ч тээнэгэлзсэнгүй.
Энэ хоёрын аль нэг нь болох албатай бол либерал болсон минь дээр. Консервативчууд чинь луйварчин байдаг юм байна гэж хэлжээ.
Маргааш нь нөхөд түүнийг Алирио Ногера докторынд очоод “Элгэн дээр өвдөөд байна, үзэж өгөөч” гэж гуй гэж шахсаар байгаад очуулжээ. Ингэж худал хэлэх ямар хэрэг байсныг Ауреүиано огтойлгохгүй байлаа. Алирио Ногера доктор хэдэн жилийн өмнө хэсэг амтгүй үрэлтэй, “Хорыг хороор тайлдаг” гэсэн нэлээд ойлгомжгүй эмнэлгийн уриатайгаар Макондод иржээ. Үнэндээ бол Ногера эмч болж тогложээ. Бүтэлгүйхэн эмчийн гэмгүй царайн цаана эсрэг үзэлтэн нуугдаж байжээ. Таван жил цөллөгөнд байхдаа тушаанд үрэгдсэн шилбэнийхээ сорвийг өдгөө хүрсэн түрийтэй оймсоор халхалж явна. Холбооны үзэлтнүүдийн эхний үймээний дараа түүнийг баривчлахад хамгийн үзэж чаддаггүй ламын нөмрөг өмсөн Кюрасао руу оргож чаджээ. Харьд удтал цагаачлан явсны эцэт Карибын тэнгисийн бүх арлаас Кюрасаод цугларсан лус төрийг дүрвэгсдийн хэлж ирж байгаа баяртай мэдээнд зоригжсон тэрбээр хулгайн тээвэр хийдэг далбаат онгцонд сууж, дан элсэн чихрээр хийсэн үрэл дүүргэсэн баахан гожгор шил, өөрөө дуурайлгаж хийсэн Лейпцигийн их сургуулийн дипломтойгоор Риоачад иржээ. Риочад ирээд урам нь хугарсандаа тэр ч байтугай уйлжээ. Цагаачид холбооны үзэлтнүүдийг дэлбэрэхэд бэлхэн дарины агуулахтай зүйрлэж байсан боловч тэ дсонгуулийн өмнө бүдэг бадагхан найдвар төрүүлсэн байдал үүссэн дхууртаад гал цог нь нэгэнт унтарсан байлаа .Зорьсоноо бүтээгүйд урам хугарсан хуурамч эмч насныхаа мухрыг туайван үзэх найдвартай газрыг л ганцхан мөрөөдсөндөө Макондод бүгжээ. Тэрбээр хэдэн жил хотын талбайн ойролцоох байшинд хоосон шил дүүргэсэн цухалхан өрөөнд эрлэгийн дансанд хэдийн орчихсон өвчтөнөөс авсан барьцаараа амь зуудаг байжэээ. Цаадуул нь хамаг гоочоо бараад чихэрт үрлээр сэтгэлээ хуурах болжээ. Дон Аполинар Москоте эрх барьдаг нэрнээс цаашгүй болохоор эмч ухуулга хийх авьяасаа гаргах хэрэггүй байв. Хамаг цагаа дуртгал бичи, мэнгэртэй тэмцэхэд зориулна. Сонгууль ойртсон нь засгийн тулгуурыг унагах утасны учгийг дахин олоход тусалжээ. Тэрбээр улс төрийн бодлого сайн мэдэхгүй хотын залуучуудтай холбоо тогтоож, өдөө хатгах нууц, шаргуу ажил хийв. Сонгуулийн хайрцаг байсан, залуучуудын хөнгөн зан гэж дон Аполинар Москотегийн үзсэн олон ягаан хуудас бол Ногерагийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан бөгөөд сонгууль гэдэг нүд хурсан зүйл гэдгийг өөрсдөө үзэж мэдэг гэж шавь нараараа санал өгүүлсэн нь тэр байжээ. “Хүбч хэрэглэх л ганц явууртай зүйл” гэж тэдэнд хэлдэг байлаа. Аурелианогийн найз нарынхаа олонх нь консерватив байгууллыг устгахын хүслэн болж байсан боловч, вангийн түшмэлтэй холбоотойгоос нь төдийгүй зожиг, булзаарамтгайгаас нь цэрвээд түүнд тэр туха ярьдаггүй байжээ. Түүний дээр аурелиано хадмынхаа заавраар хөх хуудсаар саналаа өгсөн нь тодорхой байлаа. Тийнхүү огт санамсаргүйгээр улс төрийн талаархэнийг найршаадаг нь илэрч, тэрч зөвхөн сониуч зандаа хөтлөгдөж, хүрээгүй өвчнөө эмчлүүлнэ гэж эмчийн очин ойворгон юм хийжээ. Аалзны шүлс, гавар ханх тавьсан, нохойн хороо шиг бохир тасалгаанд орвол хөширсөн игуан гүрвэлийн бйдалтай амьтан харагдаж, цээжээ хэрэжгэнүүлэн хяхтнуулан амьсгаадах нь сонсоджээ. Доктор Аурелианог юу ч хэлэлгүйгээр доод зовхины нь дотор талыг эргүүлэн үзсэнд Аурелиано нөхдийнхөө өөрт нь зааж өгснөөр “Тэнд өвдөөгүй ээ” гэж хэлээд “Энд өвдөөд унтуулахгүй байна” гээд хурууныхаа өндгөөр элгэн тус даржээ. Тэгэхд НОгера эмч “Тасалгаанд нар дэндүү ороод байна” гэж шалтаглан цонхоо хаагаад, эх оронч хүн яагаад коснрвативчуудыг алах ёстойг энгийн үгээр тайлбарлажээ. Хэдэн өдрийн турш Аурелиано цамцныхаа халаасан дшилтэй үрэлч авч явав. Хоёр цаг тутамд шилээ гаргаж, алган дээрээ гурван мөхлөг сэгсэрч унган ам руугаа шидээд хэлэн дээрэ эудаан уусгадаг байв. Дон Апоинар Москоте түүнийг хуурамч эмчид итгэлээ гэж дооглох боловч, хуйвалдаанд оролцогчид өөрийнталын хүн гэж үзэж байлаа. Макондогийн хуучцуулын бүххүүхэд хуйвалдаанд татагдан орсон боловч хэн нь ч чухам юу хийхээ сайн мэдэхгүй байжээ. Гэвч эмчийг нууцаа хэлэхэд Аурелианго дороо хуйвалдаанаас гарав.Аурелиано консервативчуудын дэглэмийг устгах хэрэгтэй гэдэгт итгэж байсан боловч эмчийн сэдэж байгааг дуулахдаа хиртхийн цочжээ. Алирио Ногера бол ганц ганцаар нь алах талын хүн байжээ. Тэрбээр хэдхэдэн хүний амь насанд халдах явуулгыг уялдаатай үйлдэн, улмаар нийт үндэсний нэгдсэл цохиолт болгон лавшруулж, засгийн газрын бүх түшмэлийг гэр орныхны нь хамт, ялангуя нуган хүүхдийг нь устгаж, ингэснээр консерватив үзлийн үрийг үндсээр нь таслах төлөвлөгөөтэй байжээ. Дон Аполинар Москоте гэргий, охидын хамт, мэдээж, тэр хар дансанд орсон байлаа.
Макондогийн зуун наст бүйлсний сод байшингийн зэвэрсэн дээврийг хаоуун тоосоор үүрд лдарснаас хойш үе үе ухаан нь саруулсах болов. Урсула гурван жил хүүхдийн наадам болж байснаа мэдээд өөрийгөө өрөвдөн уйлжээ . тэрбээр нүүрнийхээ үаврыг угааж, биеэнр нь дүүрэн зүүсэн эрээн даөавуу, хатсан гүрювэл , бах, эрих, сувсыг авч хаяад Амарантаг үхсэнээс хойш анх удаа орноосоо өөрөө,ө бусдын дэмгүйгээр , гэрийнхээ амьдралд оролцоход бэлхэн босож ирлээ . мохошгүй зүрхээрээ пад харанхуй зүгээ олж байлаа . Эмгэний итгэлгүйхэн хөдөлж байгааг анзаарч, толгойн тус газраа архангель богд шиг өргөсөн тэнхэлгүй болсныг нв өрөвдөхөөс биш ердөө юм харахаа больсон гэж огт санахгүй байлаа . Гэв ч Урсула нүдгүй боловч байшингаа анх өргөтгөхөөс эхлээд хичэнгүйлэн тордож байсан цэцгийн мандал нь усанд урсан, Бага Аурелианод ухуулсан байшингийнийнхаа нь хана туурга цуурч хагарсан , тавилга юм нь ганхаж холхисон гандаж онгосон , хаалга цонх нь нугаснаасаа салж, унасан гэрт нь урьд байгаагүйгээр уруу хүлэцэнгүй , уй гашуутай болсон годгийг харж байлаа . Ханхай хоосон унтлагын өрөөгөр тэмтёин явж дотуур нь хувцасын шүүгннд хвэн хорхой байнга бужигнан , мод мэрж байгааг шоргоолжны зогсолтгүй шажигнах , борооны хэдэн жилд үржсэн асар том улаан жрогоолж байшингийн суурь хөндийлөн шижигнэхийг сонсож байлаа . нэг уда хувцас хунар хийсэн авдрынхаа тагийг мсөхвөл өөдөөс нь бараг бүх юмыг нь идчихсэн жоом бөөн бөөнөөрөө гүйлдэн гарч ирсэн тул санта Софи дела Пеьдадыг дуудах хэрэг гарч билээ . 
“Харах эзэнгүй юм шиг ингэж байж яаж болох вэ . Энэ амьтанд сүүлдээ биднийг ч барих болно ” гэж хэлжээ . Үүнээс хойш Урсула бори бохисхийхийг болив. Хар нүд хуу татаад л бүх улсыг , тэр ч байтугай хүүхдийг дуудаж, бүтэн үлдсэн хувас, хэрэглэж болохоор цагаан хэрэглэл наранд эврээхээр блгөж, элдэв хор цацан жоом хөөж , хаалга цонхны жаазанд морин шоргоолжны гарсан нүхийг бөглөж, түүхий шохоогоор шоргоолжийг нүэхнэд нь алаа . хамгийг сэргээх гэж дотнохоо онхи мартагдсан өрөөнд ч хүрч , Хосе Аркадио Бууэндиагийн эрдэнийн рилуу шамдан эрж тархиа гашилгаж байсан өрөөний хог, аалзны шүлсийг цэвэрлэж , цэргүүдийн хол толгойг нь алдуулсан урланг янзалж, хамгийн сүүлд Мелькиадесийн өрөө ямар янзтай байгааг үэх гэж түлхүүрийг нь авах гэлээ . Өөрийг нь үхлээ гэж яг мэдсэнээс хойш хэнийг ч бүү оруулаарай гэж Бага Хосе Аркадиагийн захисныг санта Софи дела Пеьдад гүйцэтгэж, Урсулаг оруулахгүй санаатай элдвээр аргаж, худал хэлж үзсэн боловч эмгэн байшингийн хамгийн хүн хүрдэггүй мухарт шавьжийг устгахаар хатуу шимйдэн зүтгээп , Санта Софи дела Пьедадын арга саамыг даван, гурван өдрин дараа сайхь өрөөг онгойлож дөнгөв. хаалгыг нээхэд үмхий самхай ханх тавин, Урсула золтой л ухаан алдсангүй , хаалганы энгэсэгнээс зуурч тогтохдоо энэ тасалгаанд Мемегийн сургуулийн найз охидод авсан далайн хоёр хөтөвч байдаг, мөнхүү бороо эхэлж байх нэг шөнө цэргүүд гэрийг нь туушид нь нэгжин Бага Хосе Аркадиог эрээд олоогүйг санажээ . 
Тэнгэр минь! Чамайг замбараатай болгох гэж хэчээн махаа идлээ, гэтэл чи энд гахай шиг балиартаад сууж байдаг хэмээн яг л нүдээрээ харж байгаа вм шиг хэлжээ . 
Бага хосе Аркадио эртний бичгийн учрыг олсоор л суужээ . Нүүрийг нь халхлан унжсан адууны дэл шиг ширэлдсэн үсэн дундаас ногоон хөгс суусан шүд, гөлийсөн нүд л харагдана. Элэнц эхийнхээ дууг таниад толгойгоо үүд рүүгээ эргүүлж , инээмсэглэж аядвсанаа , Урсулагийн эрт урьд хэлж байсан үгийг өөрөө мэдэлгүй давтан. 
*Та юу гэ бодоо вэ? Цаг ч талийж одож шүү дээ гэжээ .
Тийм нь ч тийм , гэхдээ л … 
Хурандаа Аурещлиано Буэндиа цаазлуулах ялтны өрөөнд б айхдаа өөрт нь яг ингэж хариулж байсныш Урсула санаад, өөрийнх нь сүүлийн үед болох болсон шиг цаг яваад өнгөрдөггүй , хариун дугуй тойргоор явж байгаа юм шиг эргэж буцаад байдаг юм байна гэж бодохдоо цочисхийжээ . гэвч Урсула энэ удаа ч бууж өгсөнгүй . Бага хосе Аркадиог нялх хүүхэд аятай зад загнаж, нүүр гарыг нь угаалгаж сахал самбаагий нь авахуулж , гэрээөөд татахад нь хамжилц гэжээ . Биеэ сай дураараа хорьсэн тэр хүн явж явж яс амар , сэтгэл тайван байх болсноо өрөөнөөсөө гарна гэхээс хиртхийн айжээ . “Эндээс намайг хэнбугай нь ч гаргахгүй, хүр ачсан хоёр зуун вогоон орой бүр Макондогоос далай руу чвж байсан харж чадахгүй . Өртөөн дээр байсан гурван мянга дөрвөн зуун найман хүн бүгд тэгд байгаа” гэж бархирч гарав. Хосе Аркалиог өөрийни нь төөрөн будилж яваа харанхуй ертөнцөөс ч илүү пад харанхуйд төөрч, элэнц эцгийнх шигээ түгжигдмэл , ганцаардмал ертөнцөд орсныг Урсула сая л ойлгожээ . тэгээд Бага Хосщ Аркадиог зоргоор нь орхисон боловч хаалганд нь өлгөөтэй цоожийг авч, өдөр бүр өрөөг нь цэвэрлэж , хөтөвчнөөс нэгийг л үлдээгээд бусдыг нв хаяж , элэнц эугийг нь туулайн бөөр өчнөө жил байлгасны адил тэр алагчийг цэвэр замбараатай байлга угэж айлджээ . Эхлээд Цернанда эмгэнийг зөнөчихөөд ингэж хөдөлж байна гэж бодоод дургүй нь байгаагаа арайл ил гаргаж чадахгүй больж байв. гэтэл Ромоос хосе Аркадиог явуулсан захидал нь энэ үеэр ирж тарсныг үзвэл насны сахил хүртэхийн урьдтай макондогоор орох бодолтой байгаагаа бичсэн байлаа . Фернандо энэ сайхан сураг дуулаад магнай тэнийж, өөрөө өглөөнөөс үдэш болтол гэрээ янзалж , цэцгээ өдөрт дөрөв усалж , хүүгээ ирэхэд төрсөн гэрийг нь аль болохоор өнгөтэй өөдтэй байлгах гэж зүтгэв. Тэрбээр үл үзэгдэгч оточ нартай дахин захидлаар харилцах болж , савтай ойм, халуун, хайтан цэцэг тэргүүтнийг Бага Аурелиано уурын мунхагаар бүгдийг нь устгасан гэж урсулаг мэдэхээс бүр өмнө гонхонд дахин тавьжээ . дараа нь Фернандо хоолныб мөнгөн хэрэглэлээ зараад шавар сав, цайран таваг, шанага , цайран хэрэглэл худалдаж авснаас хойш хоёр Энэтхэгийн комданийн шаазан сав богемийн болор хадгалж байсан ханы шүүгээ нь тун хөөхийлөлтэй харагдах болжээ . Гэвч Урсула энэ нь дутуу санагдаж байв. “Цонх хаалгаа нээ. Мах, загас шар, хамгийн итом яст мэлхий худалдаж ав, гадаадынхан ирж л байг , ор дэвсгэрээ хаана ч хамаагүй засаа лб айг, сарнай дээрээс шээж л байг. гэдэснийхээ хэрээр чихэж л байг, хэхэрч л байг, чөалчиж л байг, мангар том гутлаа тайлалгүй тасалгаагаар тэнэж л байг, шавар шавхай чирч л байг, тэд санаандаа орсон болгоныг хийж байг, тэгж л гэмэ нь л бид сүйрэхгүй байж чадна” гэж хашгирч байлаа . Гэвч Урсула бүтэшгүй юманд санаархжээ . тэр даанч хөгширч , хорвоогийн тоосыг даанч удаан хөдөлгөж, мөсөн чихэр хийж а худалдаж байсан үеийнх шигээ гялалзуулж чадахаа нэгэнт больж үр сад нь түүний амьдрахын хүчийг авёч төрсөнгүй . Фернандо загнаад хаалгыг нээлгэхгүй байлаа . Петра Котесийнх руу авдраа дахин чирч очсон Бага Аурелианогийн олж байгаа мөнгөөр гэрийнхэн нь мөчиг тачигнах аамь зуух болов. Илжгээ сугалаанд тавьж хожсон мөнгөөр Бага Аурелиано Петра Котес хоёр шинэ мал худалдаж аваад, сугалааны бүдүүлэгдүүхэн ажил эрхлэх болов. Бага Аурелиано тасархай цаасаа сонирхон татахаар үнэмшилтэй болгох гэж айл айлаар явдаг байлаа . олон ч түүний сугалааг баярлаж авахнаасаа өрөвдөөд авч байгааг ажигладаггүй бололтой байв. гэвч хамгийн өрөвч худалдан авагч ч гэсэн хорин мөнгөөр гахай, гучин хоёр мөнөөр тугал авчихаж гэж горьдохгүй яах вэ. тэд тэгж гроьдсондоо мягмар гаригийн орой Петр Котесийн хашаанд бөөгнөрөн цуглаж, аз мэдэг гэж сонгож авсан жаал рүү хэдийд азтай дугаарыг татан гаргаж ирэх бол хэмээн хүлээн зогсдог байлаа . тэгж цугларсаар сүүлдээ доло хоногийн яармаг гаргах болж, үдэш болмогц ширээн дээх жигнэсэн мах дэлгэж , лангуун дээр ундаа өрж, аз дайрсан хүн нэгнийхээ хөгжимчин урьж, архи гаргах юм бол хожсон малаа нийтийн тогоонд нийлүүлж , ийнхүү Бага Аурелиано өөрийн эрхгүй дахин найраг баян хуураа барьж , хэнхгүүдийн даруухан тэмцээнд дахин оролцох болров. Урьдын ахотод баясгалантай найрыг бодьол өрөвдөлтэй энэ цэнгээнд оролцох болсон Бага Аурелиано гол хөгжөөгч , бүжигч байсан үеийн нь эрч хүч , юмыг бодож смэтгэх их чадвар алга болсныг ойлгожээ . тийм ээ, тэр өөр болж Мэгжтэй үзэлцэж байх үед зуун хорин кл татаж байсан бол одоо жин нь далан найм болтлоо хасагджээ . Архинд бэлцийн хөөгөөд яст мэлхий шамшгар хоншоор шиг болсон цайлгандуу царай нь барайжээ . Гүрвэлийн хоншоортой илүү адил 
Хношоортой илүү адил болжээ . Энэ царайнаас сэтгэлээр унаж, сульдаж ядарсаан байдал үл сална. Нгэвч Петра Котес Бага Аурелианод хэзээ ч одоогийнх шиг ийм хайртай байсангүй . Түүнийг өрөвдөж байгаагаа, хоёул хоосон ядуу боллоо шүү дээ гэж бодсоноо ч хайр гэж андуурсан баж болох юм . Ганхаж хоцорсон хуучин индрэн оро ндээрээ урьд загас наадуулж бөайдаг байсан бол одоо аминчлан ярилцан суудаг болов. Тэдний хөдлөх бүрийг давтдаг байсан толио зараад, сугалааны хонжворт тавих мал худалдаж авчээ . Хуял хөдөлгөдөг перкааль даавуу, хилэн хөжлийг нь луус хивчихсэн учир одоо урьдын нууц амрагуд нойрноос гарсан хоёр хөгшин бадлаар шөнө дөл болтол сэрүүн сууж, тамираа баран оволзож байсан цагаараа олсон мөнгө тоолж байдаг болов. заримдаа эхний тахиа дуугартал сууж мөнгөө хуваан, үүнийг Фернандо , түүнийг Амаранта Урсулад шагайвч авахад, үүнийг замбараа алдсан үеэс хойш плаажаа солиогүй санта Софи дела Пьедад , түүнийг Урсулаг үхвэл авс авахад , үүнийг гурван сар болоод л фунт нь нэг сентаворгор нэмэгдэж байгаа кофе авахад, түүнийг өдөр бүр амт муухай болж байгаа ёотон авахад үүнийг борооны үеэс хойш хатаагүй байгаа түлээ, тэрүүнийг сугалааны билет хийх цаас, өнгийн бэх авахад, бүх билет худалдчихаад байтал тугал боомтож арьсыг нь азаар бүтэн авсан учир үүнийг дөрөвдүгээр сарын сугалааны билетийг үнэнд буцааж өгөхөд гэх зэргээр мөнгө зоосоо хэдэн хэсэш бөөгнуулан хуваана. Тэд өглөгийг хармын сэтгэлгүй хувааж, хамгийн сайнаа л Фернандод барьдаг , гэмшиж, зовдогтоо ч биш , нигүүлсэх сэтгэлтэйдээ ч биш, Фернандог аятайхан сайхан байлгавал өөрсдөө хамаагүй гэж боддогтоо рэгдэг байлаа . Үнэнийг хэлэхэд, хоёулаа охинтой болхон гэж хэчнээн хүсэвч үрийн хутгаггүй байсандаа Фернандог тэр заяагаагүй охиноо гэж боддог байжээ . Фернандод голланп даавуун ббүтээлэг авч өгөх гэж гурав хоног дэан эрдэнэ шишийн бэрээсээ идэж ч байлаа . гэвч тэр хоёр ядаж ч үхэн хатан зүтгэлээ гээд, хэчнээн, мөнгө оллоо гээд, ямар ч нарийн арга сэдлээ гээд нэмэргүй , амь зуухад хүргэх гэж хуруу хумсаа тайрсаар байтал ивээгч тэнгэр нь хүлээж чадалгүй унтаж хоцордог байдаа . мөнгө хүрнэ гэж ер бахгүй, нойро хулжаан зовж, энэ орчлон чинь юу болов, яагаад мал урьдынх шигээ үржихээ болив, я агаад мөнгө зарж амжаагүй байхад л ханшгүй болж байна , багц мөнгө бодох юмгүй шатаад кумбиамба1 бүжиж байсан хүмүүс одоо “зургаан тахианы хонжвортой сугалаанд орж арван хоёр муу сентаво төлөөч” гэж гуйхад “Гэгээн цагаа өдөр дээрэм хийлээ” гэж яагаад хашгирч байна гэж доор доороо бодолхийлдэг байлаа . Бүтлийн бүрээ хазайсны учир нь хүрээлэн байгаа ертөнцөд байгаа бус, Петра Котесийн битүүлэг зүрхний нууцлагдсан буланд л байна, үерийн үеэр тэнд л нэг юм хөдөлж, түүнээс болоод мал төлөхөө болилоо, мөнгө тэгрэг гарын салаагаар ус шиг алдагдах боллоо гэж Бага Аурелиано боддог боловч ил гаргаж хэлдэггүй байлаа . Энэ нууцыг нь мэдэх санаатай дурлалт хүүхнийхээ сэтгэлийг лав өнгийн харж, ашиг хонжоо эрсэн биш хайр сэтгэлийг олж , хохмой сэтгэлээр Петра Котесийн тачаалыг хөдөлгөх гэсэн биш өөрөө түүнд дурлачихлаа . Петра Котес болохоор Бага Аурелиано өөрийг нь улам энхрийлэн хайрлаж байгааг мэдэх тусам түүнд улам янаг хайртай болж , насныхаа намар ирсэн хойно “Ядуу хүн хайрлаж чаддаг” гэсэн зүйр үгэнд хүүхэд шиг гэнэхэн итгэх болжээ . Одо тэр хоёр далай шиг бялхасан найр хийн галзуурч , багтаж, ядсан эд хөрөнгөөр туйлж хэрээс хэтэрхий ужид самуун аашилж байснаа ичих, харамсах хослуулан дурсаж , даанч их үнээр хоёулаа ганаардахын диваажинг олж авлаа гэж гэмшдэг байлаа . Өчнөөн жил үр хүүхэдтэй бололгүй нууцаар ханилсаны дараа бие биендээ халуун хайртай болсон тэр хоёр хоолныб ширээний ард орон дээрхээс илүү бие биеэ хайрлаж болно гэдгийг мэдээд мэдэхийн аргагүй юм ид шидээр нээж олсон юм шиг баясаж , хэчнээн ядарч сульдан нас ахисан боловч чандага шиг цовхчиж , нохой шиг хэмхэлдэн жаргах болжээ . 
Сугалаанаас олдог мөнгө арвижахгүй байлаа . Эхний үед Бага Аурелиано малын худалдаачин байх үеийн хуучин контороо долоо хоногт гурван удаа түгжиж аваад сугалаанд ямар хонжвор байгааг харгалзан улаан үнээ, ногоон гахай буюу хэдэн цэнхэр тахиаг нэлээд төсөөтэй зуран Петра Котесийн ажлаа нэрлэсээр “Эзэн тэнгэрийн сугалаа” гэж хичнээгүйлэн дармалдан бичдэг байжээ . заримдаа долоо хоногт хоёр мянган гаруй сугалаа зурах тул сүүлдээ бүр ядарч , сугалааны нэр , амьтны дүрс , дугаар бүхий тамга захиалжээ . түүнээс хой, өнгийн бэхэнд тамгаа хүргээлд л дарах ажилтай болжээ . Бага Аурелиано үхэхийнхээ өмнө хэдэн жилийн сугалааныхаа дугаарыбг оньсгоор сольж, хонжворыг оньсого таасан хүнтэй хуваах бодол төрсөн боловч энэ нь тун төвөгтүйн дээр амьтан хүн элдвээр сэжиглэн тул тэгэх гжэ хоёр үзээд аргагүйн больжээ 
үрийн гэгээнээс үдшийн б бүрий болтол Бага Аурелианл сугалаагаа нэр хүндтэй болгох гэж хөөцөлдөх тул хүүхдээ эргэх зав араайхийж гаргадаг ыбайлаа . Фернанда жилд зургаахан эмэгтэй хүүхэд авдаг хувийн сургуульд Амаранта Урсулаг оруулсан боловч жаахан Аурелианог хотын сургуульд орохыг зөвшөөрөсөнгүй . Түүнийг гэр дотуур ёчөлөөтэй явуулж байгааг хамгийн их юм гэж бодож байлаа . Үүний дээр сургууль, каталок ёсоор гэрлэсэн эх эцэг хоёроос төрсөн хууль ёсны хүүхэд авдаг байв. Аурелианог хийж ирсэн сагснаас угжтай хамт уясан төрсний гэрчилгээний хүүхдийг “орхидос” гэж бичсэн байлаа . Тийнхүү Аурелиано Санта Софи дела Пьедад ба (ухаан саруусах үед нь) Урсула хоёрын асрамжинд цоожтой сууж хоёр эмгэний яриаг сонсож, гэрийн дөрвөн ханаар хязгаарлагдсан явцуу ертөнцийг ухаарч байлаа . Тэрбээр эелдэг ихэрхүү хүүхэд болж, юмны учрыг байнга шалгаан томчуулыг уцаарлуулдаг боловч , тэр насандаа далдыг хардаг билгийн нүдгүй , харин ч хайнгадуу хардаг, тэр ч байтугай байн байн анивчадгаараа хурандаагаас өөр байлаа . Амаранта Урсулаг сургаальд сурч байхад Аурщелиано цэцуэрлэгт өгт ухаж , хорхой тамладаг байлаа . нэг удаа хайрцагт хорхой дүүргээд Урсулагийн оронд хаях гшэж байхад нь Фернанда барьж аваад АМмегийн унтлагын өрөөнд цоожилсинд , уйдахдаа нэвтэрхий толийн зураг үзэж суутал нь Урсула багц халгай барьчихсан өрөөгөөр тэнэж, ханыг цэвэр усаар цавдан яваад түнийг мөргөчихөв. Жаал хүүтэй олон даралдсан ч гэлээ хэн болохыг нь асуужээ . 
Би Аурелианл Буэндиа байна гэж цаадах нь хэлжээ . 
Тийм байна . Чи уран вархбн ажил хийых нас чинь болжээ гэж Урсула хариулжээ . 
Түүнийг дахиад хүүгээ гэж андуурч , борооны дараа үлээх болсон халун салхи дөнгөж намдмагц Урсулагийн хаан түр зуур саруулссанаа дахин балартах боллоо . Өрөөндөө орохд н Петронила игуаран өргөн банзал өмсөж , дээдсийн хүрээлэнд бараалаха үедээ нөмөрдөг өлбөн халдсан том алчуураа нөмөрчихсөн сууж, саа туссан транкилина Мари Миниата Алакоке Буэндиа тогосын Транкилина мари Миниата Алакоке Буэндиа тосгоны өдөн дэьүүрээр дэвьэн, ганхуур сандал дээр сууж , Урсулагийн элэнц эцэг хаанб торгон цэргийн дүрэмт хувцастай Аурелиано Аркадио. Буэндиа , уншингуут солнын авгалдайн үхрээс унаад үхчихдэг тарни зохиосон түүний эцэг Аурелианл игуаран, сүсэг ихтэй ээж , гахай сүүлтэй төрсөн үеэл ах нь Хосе Аркадио Буэндиа , талийгаач хүүхдүүд нь цөмөөрөө цуглачихсан , ханын дутуу тавьсан сандал дээр зочилж ирээгүй, хойдын буян үйлдэн сахих гэж ирсэн юм шиг сууж байдаг байлаа . Тэрбээр тэдэнтэй урамтай гэгч нь хөөрөлдөж орон , цагийн ямар ч холбоогүй үйл явдлын тухай өгүүлж , сургуулиас ирсэн Амаранта Урсула , нэвтэрхий толиос уйдсан Аурелиахнл хоёрыг унтлагын өрөөнд ороход орон дээрээ суучихсан ганцаараа дүнгэр дүнгэр ярьж , урьдын явдлаа эн тэнл нь оруулан дурсаж байлаа . нэг удаа гэнэт “Гал гарлаа” гэж аймаар муухай чарлаж, гэрийнхээ барьц алдуулсан бөгөөд угтаа бол дөрвөн настай байхдаа агтны жүчээ шатахын харснаа санасан байжээ . Тэрбээр үхэхийнхээ өмнө хоёр гурван удаа ухаан түр цэлмэснээсээ бусад бүх цагт өнгөрснийг одоотой холин будилж тухайн үедээ мэдэрч байсан юмаа ярж байна уу, эсвэл урьдын юмаа дурсаж байна уу гэдэг нь огт мэдэгдэхгүй байлаа . Урсула амьд байхдаа л борц аятай хатангиршиж , үхэхийн өмнөхөн хнэдэн сар бие нь шөнийн хувцсанд ороод олдохгүй болсон үрчгэр хар чавга шиг, дандаа сарвайж явдаг гарт нь бичний савар шиг болжээ . Урсула хэдэн өдрөөр огт хөдөлөхгүй болчих тул Санта Софи дела Пьедад амьд байна уу гэж сэгсчиж үзэн , өвдөг дээрээ суулгаад чихэртэй ус уу гэж халбагдаж өгдөг байлаа . Урсула нялх хүүхэд шиг болж. ,Амаранта Урсула , Аурелиано хоёр унтлагын өрөөн длотуур өргөн явж, жаал Христосоос хэр үэрэг томыг нь үзэх гэж шүтээн дээр тавьж нэг орой агуулахын шүүгээнд н нуучихсан нь эгээ л харханд идүүлчихсэнгүй гарчээ. 
Тэрбээр зовлонг тэвчих долоо хоногийн пүрэв гаригт өглөө эрт амьсгал хураав. Гадилын компанийн үед Урсула хамаатан садаараа туслуулж байгаад нас сүүдэр хэд хүрснээ тогтоох гэж оролдон , зуун арван таваас доошгүй , зуун хорин хоёроос илүүгүй байна гэж тоолжээ . Аурелиано хийж ирсэн сагснаас яльгүй томхон авсанд хийж оршуулав. Нутаглуулах ёслолд хүн цөөн ирсэн нь нэгтээгүүр оло нь Урсулаг мартаж, нөгөөтэйгүүр нохой гаслам халуун байсных ажэ . Үдээр сум шиг нисүүт ирж хана мөргөх буюу црнхны төмөр ит торыг цоо татаап унтлагын өрөөнд үхэж байлаа . 
Эхлээд шувууг тахаар үхэж байна уу гэж боджээ . Эзэгтэй нар үхсэн шувууг (“Ялангуяа үдийн амралтаар их үхэж байв” тасалгаанаас шүүрдэн тамаа цайж , шувууны хүүрийг бүтэн тэргээр аячин голд хийж байлаа . Христосын хүүрийг бүтэн тэргээр ачин голд хийж байлаа . Христосын саруул ням гаригт нас сүүдэр зуу хүрсэн Антони Исабель лам шувууны тахлыг Хэрмэл Жүүд илгээсэн байна гэж сэнтийсэн айлджээ. Гэгээн ламхай урьд шөнө нь түүнийг өөрийн мэлмийгээр халиасан гэнэ. Тэрбээр түүнийг ухнатай нөгцсөн чаралба эхнэрийн зулбасга , тамын амьтан гэж , амьсгалахад нь агаар улайсаж, үзэгдэхэд нь эмэгтэйчүүдийн хэвлийд а олдсон хүүхэд адгийн шаар болно гэж айлджээ . Дацангийн лам хөгшрөөд мунаж хоцорсон гэж хот нийтээрээ мэдэх тул галав юулна гэх нь холгүй тэр яриаг үнэмшэн хүн ховор. Гэвч лхавга гаригт өглөө эрт нэг эмэгтэй орь дуу тавин айлынхныгаа босгожээ . Хоёр хөлтэй , салаа туурайтай үл мэдэх амьтны мөр олсон юмсанжээ . мөр тов тодхон байсану чир ламын ярьсан мангас шиг амаар амьтны мөр байна гэж харсан бүхэн эргэлзэхгүй байлаа . Тэгээд айл ы болгон гадаанаа занга тавив. Хэсэг хугацаа өнгөрөхөд учир битүүлэг тэр амьтан баригджээ . Урсулаг үхсэнээс хойш хоёр долоо хонож байтал шөнө дунд Бага Аурелиано , Петра Котес хоёр, бухан бяруугаа мөөрөх шиг дотор арзасхийж уйлах дуу хажуугийн хашаанд гарахад сэржээ . юу болсны гарч харвал бөөн харцуул хуурай навчаар бүтээсэн нүхний ёроолд зоосон хурц үзүүртэй гадаснаас чөдрийг салгаж авч байв. Чөтгөр нэгэнт мөөрөхөө больсон байлаа . Арван хэдтэй хүүхдийн дайны биеьэй боловч гунан бухын жинтэй түүний шархнаас нь наалданги ногоон цус шүүрэн байлаа . Бие нь хувалз шигдсэн бүдүн үсээр бүрхэгдэж , даг дайр болсон бөгөөд түүний зарим нь эрхтэн нь хүнийхтэй төсөөтэйгээр ламын үзсэн тамын амьтнаас ялгаатай байлаа . Тодруулан хэлбэл, алагдсан амьтан хүнтэй ч бас төсөөгүй , эмгэгт баригдсан сахиулсантай төсөөтэй, цэвэрхэн , нарийхан гартай, асар том будангуйрсан нүдтэй, даландаа хоёр мухар эвэртэй нь түлээчинд сүхээр цавчуулсан бололтой хоёр хүчирхэг далины ор ажээ. Хүүрийг олонд үзүүлэх гэж буйлсийн модноос хөлөөр нь дүүжилж , бээж эхлэхтэй нь хамт түүдэг асаан шатааж орхив. Учир нь түүнийг усанд үйвэл зохих амьтан юм уу, оршуулбал зохилтой христос шашинтан юмуу гэдгийг таних аргагүй байлаа . Үнэхээро түүнээс болж шувуу үхэж бав уу гэдгийг мээж чадалгшй өнгөрөв. харин эрд шинээр гарсан нэг ч бүсгүй олос нхүүхэд адгийн шаар байсангүй , дүүгэм халуун ч буурсангүй. 
Жилийн эцсээр Ребека өөд болов. түүний үнэнч зарц Архенида эзэгтэйнхээ гурван эвдэж өгөөч гэж эрх баригчдаас гүйжээ . хаалгыг хэмхэн орвол үлдэнд халцран толгойтой Ребека өнчин орон дээрээ эмгэн хумс шиг эвхэрчихсэн , эрхий хуруугаа шмхчихсэн хэвтэж байлаа . Бага Аурелиано оршуулах ажлыг гардаж, байшинг нь засаад зарчих гэж санасан боловч ер ньв цаанаасаа засал авахаа нэгэнт өнгөрсөн байж, хана туургыг нь будаад тавихад будаг нь эргэн холцорч ховхроод , шалны нь завсар чижээд орхиход хогийн ургамад гарч ирээд, тулгуур модыг засааж янзалахад дорхноо ороонго өвсөнд баригдан өмхрөөд болж өгсөнгүй _ 
Бороо зогссон ы дараа макондогийн аж амьдрал иймэрхүү байдалтай байлаа . хөдөлж ядан үлбийсэн хүмүүс мартах г гэдэг өвчинд арчаагүй баригдаж, урьдын хүмүүс март мартсаар улсын ерөнхийлөгчийн элч Неерландпын гэрээний ойгоор хурандаа Аурелиано Буэндиагийн өчнөөн удаа цааргалаад аваагүй одонг заавал гардуулах даалгавартайгаар Макондод ирж, баатруудын үр садыг хаа байгааг мэддэг хүнийг олох гэж оройжин тэнэхэд тэдэнд зааж өгч мэдэхээ больсон байж билээ . Бага Аурелианог одонг шижир атаар хийсэн гэж бодоод аван алдсан боловч зохисгүй хэрэг гэж Петра Котесийн хорьсонд ч , ерөнхийлөгчийн төлөөлөгчийн найрал хөгжмийн хөлсөлж , гардуулах ёслол дээр хэлэх үгээ бэлдчихсэн байтал нь авахаас татгалзжээ . Яг энэ үеэр макондод Мелькиандесийн эрдмийг өвлөсөн сүүлчийн цыганууд ирж, хотыг орхигдож , хүн амьтан нь гадаад ертөнцөөс бүр тасарсныг үзээд, айл айлаар соронзот төмөр барин явж, “Вавилионы мэргэдийн сүүлийн үеийн бүтээл” хэмээн түүнийг тайлбарлаж , асар том галт шилээр нарны илчийг дахин хураасанд тавиур дээрээс төмпөн ховх , үсэрч тогоо соронзон гүр рүү татагдан давхиж байгааг мангайн харах ухаантан, цыган эмэгтэй хиймэл шүдээ амнаасаа аван байранд нь эргүүлэн хийж байгааг үзэх гэж тавин сентова төлөхөд бэлхэн сониуч амьтад мундахгүй байжээ . Хоосорсон өртөөн дээр хэдэн шар вогоон чирсэн сарампай галт тэрэг хувь хэртэй зогсох өгөөд урьдын хөл хөдөлгөөнөөс , ноён Брауны шилэн оройтон , ямбаны вогооноо зүүдэг зорчигч дүүрэн галт тэрэгнээс , оройн турш өртөөн дээр дараа дараагаар ирдэг тус бүрдээ зуун хорин вогоонтой урт цуваанаас үлдсэн юм гэвэл энэ л байлаа . Шувууны хачин тахлын тухай, хэрмэл Жүүдийг гайд гаргасан тухай мэдээг газар дээр нь шалгахаар ирсэн шүүхийн түшмэлүүдэд Антанио Исабель ламыг хүүхэдтэй нуугдаж тоглож байхад нь тааралдаад, мэдээлсэнийг нь зөнөөд хий юм үзсэн байна гэж үзэн, ламыг галзуугийн эмнэлэгт хүргүүлжээ . хэдэн өдрийн дараа хотод шинэ үеийн загалмайтан Аугусто Анхель лам ирлээ . Зориг зүрх гэж чулуу тэрбээр сүсэгтэн олны сүнсийг сэрүүн байлгах гэж янз бүрийн хонх өдөрт хэд хэд гардан дэлдэж, айл айлаар орон нойрмоглогчдыг сэрээн эргэл мөргөлд оч гэж яятгалаа . Гэвч жил болоогүй байхад Аугуста Анхель дийлдсэнээ арга буюу хүлэж, агаар, улайдан, тоосонд оршиж , хаа л бол шургалан , хэнийг л бол хөгшрөөх залуугийн эзэн, үйдийн шатаам халуун цаг үдийн хоолонд заавал өгдөг бөөрөнхий махан хуургаар эрхэм хутагт өөрийг нь нозооруулан унтуулдаг нойрын эзнийг давж чадахгүйгээ мэджээ . 
Урсулаг үхсэн дараа, гэр орон нь дахин өөд нар харахыг больж шийдэмгий , зоригтой бүсгүй Амаранта Урсула хүртэл түүнийг өөд татаж чадсангүй . Олоон жилийн хойно мухар сүжиггүй, хөгжил наргиантай , хоёр хөлөөрөө газарт бат гишгэсэн, орчин шүеийн хүүхэн болчихсон тэрбээр эвдэж сүйтгэх эзэнг айлган хөөх гэж хаалга цонхоо цэлийтэл нээн хаашаа цэцэрлэгээ тордон додомдож, гэгээн цагаан өдөр цалан дээгүүр гүйлдэх болсон улаан шоргоолжийг хядан устгаж , Буэндиагийн орон гэрийн зочломтгой байдал алга болсныг сэргээх гэж оролдоод, оролдсныг гарз болгожээ.Фернанда зожгорон суух дуртай басан нь Урсулагийн зуу наслахдаа зүтгэж бүтээх замд нь давагдашгүй боомт болжээ . Фернанда гангийн улаан салхи зогмоход хаалгаа нээгээүйгээр барахүй эцэг эх хоёрынхоо гэрээсийг даган өөрийгөө амьдаар нь оршуулах гэж цонхоор модоор загалмай болгон дарж хадахыг тушаажээ. Үл үзэгдэх оточ нарын их л үгэ төлөн харилцаж байсан нь огт талаах өнгөрөв. олонтаа хойшлуулсаны эцэст Фернада товлосон өдөр цагт толгойгоо умар зүг харууланг , дан фагаан даау нөмрөн орон дээрээ хэвтлээ . шөнийн нэг цагт хүйтэн нойтон алчуур нүүрэн дээр нь тавьж байгааг мэлжээ . Түүнгийг сэрэхэд цонхоор нар тусаж , гэдсэн дээр нь цавинаас нь аваад өрцийн нь хүрсэн муухай дугуй сорви улайжээ . гэвч мэс заслын дараах зохих амралтын хугацаа дуусаагүй байтал Фернанда үл үдэгдэгч оточ нараас аягүй захидал авчээ. Тэр захидалд өгүүлсэн нь, зургаан цагийн турш нарийн шинжилгээ хийж үзэхэд удаа дараа тодорхой бичээд байсан шинж тэмдгийг үүсгэх дотоод ямар ч согог байхгүй байна гэжээ. Юмыг үнэнээр нь хэлдэггүй муу дантайгийнх нь гор дахин гарчээ. Алсаас мэс засал хийгчид сав нь шаарсныг л ганц олж, мэс засад хийлгүйгээр даруулгаар засаж болно гэсэн байла. Урам хугарсан Фернанда бүр нарийн талйбарлуулах гэсэн боловч үл үзэгдэх оточ нар түүний захианы хариуг ирүүлсэншүй. “Даруулга” гсэн үгийг ойлгохгүйдээ ихэд гутарсан тэрбээр ичихээ болиод франц эмчээс асуух гэсэн боловч тэр эмч гурван сарын өмнө саравчны шувуун нуруунаас боож үхээд, ард олны дургүйцсээр батйал дайны нэг зүтгэлтэн, хурандаа Аурелиано Буэндиагийн зэвсэг нэгт хуучин анд түүнийг оршуулгын газар нутаглуулсныг мэдэв. Тэгэхэд нь Фернанда хүү Хосе Аркадиодоо итгэн бичиж, хүү нь Ромоос хэд хэдэн даруулгыг яаж хэрэглэдэг зааврын хамт явуулсан байлаа. Фернанда зааврыг цээжлээд, өвчнийхээ шиэжийг мэдэгдүүлэхгүй гэж зааврыг жорлонд хийжээ. Ингэж болгоомжлох нь илүүц байсан бөгөөд учир нь гэрт үлдсэн хэд Феранадаг ер хайрхахаа больсон байлаа. Санта Софи де ла Пьедад хөгшран тэрүүхэндээ л төвхнөж, гэрийнхэнд тарчигхан хоол хийж өгөөд бусад цагт тнь Бага Хос? Аркадиог л харж хандаж байх болов. Сайхан Ремедиосын гоо үзэсэгэлэнг зарим талаар дуурайсан Амаранта Урсула, Урсулаг зовоож цагаа үрдэг байснаа одоо хийчээл хийж цагийг өнгөрөөх болжээ. Охии нь хосгүй ухаантайн шинж бүрдэж, туйлын нягт хичээнгүй байдал тодорсонд аав нь урьд Мемег тийм болох нь гэж найдаж байсан шигээ түүнд дотроо найдлага тавих боллоо. Тэрбээр бүр гадилын компанийн үед тогтсон үаншлаар түүнийг Брюссельд явуулж боловсролыг нь гүйцээнэ гэж амлаад ингэж мөрөөдөхдөө үерт сүйрсэн газрын дахин ашиглах гэж оролдсон авай. Яваандаа Фернанда бүр хөрөөд хүний хүн шиг болж байсан учир Бага Аурелиано гэрийн бараа ховорхон харж, Амаранта Урсулагаа л гэж хааяа үзэгддэг байлаа. Фернанда хөгшрөхдөө сэтгэл зөөлөрч ад шоо үзсэн ачийг нь олны дунд оруулах байх, тэнд түүний уг гарлыг ухаж төнхөх хэн байх вэ гэж Бага Аурелиано итгэж байлаа. Гэвч Ауреоиано ганц биеэр зожгорон суухыг эрхэмлээд гэрийнхээ босгоноос цаашихыг таньж мэдэх гэж өчүүхэн ч хүсхэгүй байдаг шиг болов. Мелькиадесийн өрөөг Урсулагийн онгойлгосноос хойш Аурелиано хаалган тушаа нь эргэлдэж, завсраар нь шагайх болж, нэг л мэдэхэд Бага Хосе Аркапио тэр хоёр бие биеийг найршааж нөхөрлөж амжсан байлаа. Бага Аурелиано тэр хоёрын нөхөрлөх болсныг олон долоо хоногийн хойно, өртөөнд болсон цуст яргаллын тухай жаал хүүгийн ярихад л сая мэджээ. Надилын компани Макондрогоос явсан нь хэрэггүй юм боллоо, түүнийг явснаас хойш л хот мөхөх зам руугаа орлоо гэж нэг нь харамстал жаахан Аурелиано түүнтэй маргаж хэлэх гэснээ хэлчихэж чаддаг цээнд хүрсэн хүний байдалтай хэвлүүхэн үг хэлжээ. “Макондо бол их ирээдүйтэй цэцэглэж байсан хот байсан юм, гэтэл гадилын компани зөв замыг нь алдуулан, завхруудж, юу ч үгүй болтол тонон дээрэмдсэн, энэ компаний инженерүүд ажилчдад буулт хийхгүй гэдгээ зад удсан” гэж хэлсэн нь бүх нийтийн бодон дассанаас өөр байлаа. Жаал хүү тун ухаалаг ярьж байснаараа номч мэргэн Есусыг доромжлон элэглэж байх мэт Фернандад санагджээ. Цэргүүд өртөнө дээр цугласан гурван мянга гаруй ажилчдыг хэрхэн пулемётоор буудсан, хүүрийг хэрхэн хоёр зуун вагон ачиж, далайд хаясан зэргийг маш нарий, үнэмшихүйц ярьжээ. Галт тэрэгний буудлын дэргэдэх талбайд юу ч болоогүй гэдэг албан ёсны мэдээнд олонх хүний адил итгэдэг Фернанда жаал хүүг хурандаа аурелиано Буэндиагийн анархи санаа бодлыг авч хэмээн бодоод ихэд аягүйрхэж, түүнийг “Дуугаа аяд” гэж зандарчээ. Гэтэл Бага Аурелиано ихрийнхээ өрөөсний ярьсныг иүнэн гэж батлажээ. Бүгдээрээ солиотой гэж боддог байсан Бага Хосе Аркадио хэрэг дээрээ гэрийнхнэээс хамгийн ухаантай нь байлаа. Тэрбээр жаахан Аурелианог бичиг үсэгт тайлж, эртний бичгийг судлах сонирхолтой болгож, гадилын компани Макондод ямар уршиг тарьсан тухай хувийн бодлыг түүнд итгүүлжээ. Энэ нь түүхчдийн бичсэн, сурах бичигт тайлбарласан худал мэдээтэй машид зөрж, олон жилийн хойно Аурелианоамьдралын замд ороод үүнийгээ ярихад цөмөөрөө зохиомол юм гэж үзэх болно. халуун салхи ч тоос шороо ч, төөнөх халуун ч үл нэвтрэх буйд өрөөнд, тэр хоёр өөрсдийг нь төрөхөөс хамаагүй урьд цонх руу нураагаа харуулан суугаад ертөнцийн тухай ярьж байсан хэрээний далавч шиг хүрээтэй бүрх өмссөн өвгөний хий дүрийг санадаг байлаа. Энэ тасалгаанд үргэлж гуравдугаар сар, үргэлж даваа гариг байдгийг хоёул зэрэг ажиглаад, Хосе Аркадио Буэндиаг солиорсон гэж гэрийнхэн нь яасан эндүүрч байж вэ, гэтэл тэр бол цаг хугацаа урагшлахдаа бас л саад тотгортой тулгардаг, осол сүйрэлд ордог, иймээс цагийн хэсэг нь тасраад, урагш давхин одсон урсгалын хөдөлгөөнгүй хувь болон нэгэн тасалгаанд тээглэн хоцордог үнэнийг ухаарсан цорын ганц саруул ухаантай хүн байжээ гэдгийг ойлгожээ. Түүнээс гадна Бага Хосе Аркадио эртний бичээсийн нууц тэмдгийг ангилж тэдгээрээр хүснэгт зохиож чаджээ. Эдгээр нь дөчин долоогоос тавин гурван үсэгтэй цагаан толгойтой тохрч, тус тусад нь бичвэл дан дээр хатаах гээд тавьсан дотруу хувцас шиг санагдаж байгааг үзэ.в Аурелиано англи нэвтрэхихй тольд тиймэрхүү юм үзмэн шиг санаад, харьцуулж үзэхээр авчирвал хүснэгт үнэхээр тохирч байлаа. 
Бага Аурелианго оньсоготой сугалаа хийх гэж оролдож байх үеэр нь өглөө бүр хоолойд нь бөөн юм хадуучих шиг нэг л бачуухан байх болжээ. Цаг муудсанаас болж зүгээр л чилээрхэж байгаа хэрэг гэж Петра Котес үзээд жил гаруй өглөө бүр багс барьж байгаад тагнайг зөгийн бал, цагаан луувангийн шүүсээр арчиж өгчээ. Хоолойн хавдар томорч, амьсгалахад улам хэцшүү болоход Бага Аурелиано Пилар Тернера дээр очиж, “Ямар нэг эмийн өвч мэдэхгүй биз?” гэж асуужээ.
Гэвч нууц хас хүйн эзэгтэйн хариуцалагатай тушаалд байсаар зуу насалсан дайчин эмэ эх нь анагаах ухааныг урьдын адил мухар сүжиг гэж үзэж, , хөзрөөсөө зөвөлгөө авчсан ажээ Гилбэрийн боолыг илдэнд хоолой нь шархалсан цэцгийн ночн гарсанд мэрэгч эхнэр Феранадаг нөхрөө гэртээ эргүүлж авчрах гэж зургийг нь сүлбээр зүүгээр хатгах хуучирсан арга хэрэглээд, илбийн ухааныг төдий л мэдэхгүйн тул дотор хавлдар үүсгэчихэж гэж үзлээ . Бага Аурелиано гэр бүлийн цомогт бүв бүтэн байж байгаа хуримын гэрэд зурагнаас өөр гэрэл зураг өөрт гь байсныг санахгүй тул эхнэрээсээ нуун гэрээ тужид нь нэгжээд , хоргоны ёроолд ер бусын бодолтой зургаан даруулга байгааг олжээ . Энэ гоё бохогт илбэ жилбэтэй холбоотой байж магадгүй гэж бодон, нэгийг нь сэм нь өвөртлөөд, Пилар Тернерад үзүүлэхрээр аваачна. Тэр ч уул учир битүүлэг зүйлээр яадаг, ямар учиртай болохыг хэлж мэдэхгүй байсан боловч ихэд сэжиглэж бүгдийг нь авчруулаад хашаанд гал түлж байгаад шатааж орхив. Фернандогийн хийсэн хараалыг хариулахын тулд Бага Аруерелиано өндөг дарсан тахиа авч, дээрээс нь шээгээд, туулайн бөөр модны доор амьдаар нь бул гэжээ . Бага Аурелианошо өөрийгөө эдгэнэ гэсэн бат итгэлтэыгээр заасныг нь гүйцэтгэж , ухсан газраа хуурай навчаар дөнгөж дарж гүйцтэл хоолой нь онгойх шиг болжээ .Фернандо даруулгаа алга болсныг үл үзэгдэх оточ нарын л өшөөгөөр оёж, хүүгийнхээ ирүүлсэн шинэ даруулгыг тэр халаасандаа хийж яваа болжээ . 
Тахиаг булснаас хойш зургаан сар болоод Бага Аурелиано шөнө дунд бүшгүүлэн ханиалгаж сэрвэл асар том дигюваранз хоолойд нь орчихоод бахь мэт хавчуураараа урж зулгааж байх шиг болжээ . хэчнээн шидэт бум шатаалаа гээд, хэчнээн ч шившсэн , тахиа дээр шээлээ гээд нэмэргүй, үхэх цаг болжээ, цорын ганц гарцаагүй бөгөөд гунигт нэн энэ байна гэдэг нь чухамхүү тэр цагт толорхой боллоо . Тэр бодсоноо хэнд ч хэлсэнгүй . Амаранта Урсулаг Брюссельд явуулж амжилгүй үхчихэж магадгүй, гэж айхдаа тэрбээр насандаа б айгаагүйгээр мэрийн, долоо хоногт нэг сугалаа хийхийнг оронд гурвыг хйх болов. Үүр тэмдгэрээгүй байхалд босож , хот тойрон харайлгаж , сугалааг худалдах гэж оролдон, үхэж байгаа хүний зовлоно гунигийг эдлэн хамгийн алслагдсан , ядуу хорооллоор явж, “Эүэн тэнгэр энэ байна . Зуун жилд ганцхан морилж ирнэ, энэ завшааныг бүү алдагтан ” хэмээн дуудан явна. Тэрбээр эелдэг , хөгжөөнтэй , яриа хөөрөөтэй харагдах гэж хичнээн , өрөвдмөөр чармайвч хөлстэй , цонхигор царайг нь хальт харахад ер хорвоогийн тоос удаан хөдөлгөхгүй нь илт байна . Заримлаа хүний нүднээс далд цулгуй газар түр ч атугай суудаг байлаа . Эгшигт хайрцагны дэргэд санаа алдан суугаа ганц бие эмэгтэйн толгойг том аонжвороо эргүүлж магадгүй гэж горьвдон дахиад л шөнө орой болйыон хойно наргиантай хорооллоор явдаг байлаа . “Энэ дугаар дөрвөн сар оногдоогүй юм . Үүнийг алдаж болохгүй, нас гэдэг та нарын бодож байгаагаас богнихон ” гэж сугалаагаа үзүүлэн хэлдэг байлаа . Сүүл сүүлдээ тэрбээр бүр үзнэ хүндээ алдан, доромжлуулах болж, түүнийг “Дон Аурелиано ” гэхээ болиод,” Дон эзэн тэнгэр ” гэж нүүрэн дээр нь ч зовохгүй дуудах болжээ. Дуу нь сулран улам дпаргиж, сүүлдээ нохойн архирахтай адил болсон боловч Бага Аурелианл Петра Котесийн хашаанд хонжвор тараан олны сонирхлыг татаж дөнгөөв балаа . Гэвч хоолой нь улам гарахаа больж, улам өвчин орж, мөдхөн тэсхийн аргагүй болох төлөвтэй тэрбээр сугалааны хонжвор гахай, ямаа хэчнээн тавиад оохиноо Брюсель оруулж чадахгүй нь гэж баттай ойлгов. Тэгтэл үерт халцгайрсан газрыг хоэнжворт тавъя хөрөнгөтэй хүн бол түүнийг боловсруулахад авч болно гэсэн үлгэрийн юм шиг санаа төржээ . энэ санаа үнэхээр хорхой хүрмээр байсан тул хотын дарга өөрөө сугалааны тухай онцгой зарлиг гаргаж, сугалааг ширхгийг нь зуун песогоор худалдасанд бэнчин хүрэхгүйчүүд хүртэл хамжиж дэмжиж авснаар доло хоноогүй байхад сугалаа зурагдаж дуусжээ . хонжворын тохироог гаргасны дараа хишигтэйнүүд нь урьд цагийн шуугианд найрыг зарим талаар санадуулсан том баяр хийж, түүн дээр Бага Өурелиано , үмүүг Францискогийн дууны мартагдсан аяыг найралд баян хуураараа сүүлийн удаа дарсан боловч дууг өөрөө дуулж чадсангүй билээ . 
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН 
БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
Хуулийн зорилт
лийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа, энэ хуульд бүртгэхээр заасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэл /цаашид “эрхийн улсын бүртгэл” гэх/д бүртгэж баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино 
Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж
Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль , Иргэний хууль , Газрын тухай хууль , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ 
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө
Эрхийн улсын бүртгэлд бүртгэх эрх
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийнзаасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ 
лийнзааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, эд хөрөнгийн дараахь эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ:
барьцаа; түрээс; сервитут; узуфрукт;
бусдын газар дээр барилга байгууламж барих эрх;
газар эзэмших, ашиглах эрх
Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй 
Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн заасан эрхийг төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны тодорхойлолтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ 
Иргэн Газрын тухай хуулийнзаасны дагуу эзэмшиж байгаа газар дээрээ өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга байгууламж, өвөлжөө, хаваржааны хашааг өмчлөх эрх, түүнтэй холбоотой энэ хуулийн заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болно 
лийн ,заасан эрхийг бүртгэхэд энэ хуульд заасан журмыг баримтална 
Иргэний хуулийнзаасны дагуу хууль буюу гэрээнд тусгайлан заасан бол хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхэд энэ хуульд заасан журмыг баримтална 
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх баталгаажих
Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна 
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно 
Эрхийн улсын бүртгэлийн зарчим
Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ: 
бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байх;
бүртгэл үнэн зөв байх;
бүртгэл нэгдсэн байх 
Эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байх
Эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээлэл нээлттэй байна
Эрхийн улсын бүртгэлийн алба нь иргэн, хуулийн этгээдэд эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээллийг мэдээлэл авах тухай бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн төлөөлөгчид бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн зохих төлбөртэйгээр гаргаж өгөх бөгөөд мэдээлэл авсан этгээдийн хүсэлтээр мэдээлэлд дурдсанхолбогдох хэсгийг зохих төлбөртэйгээр хуулбарлан өгч болно 
Эрхийн улсын бүртгэлийн алба нь эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтээр эрхийн улсын бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх бөгөөд холбогдох хэсгийг үнэ төлбөргүйгээр хуулбарлан өгч болно 
лийнзаасны дагуу гаргаж өгөх мэдээлэл нь өмчлөгчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа газар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлын талаархи мэдээллийг агуулсан байна 
Эрхийн улсын бүртгэлийн алба нь энэ хуулийн заасан этгээдэд мөн хуулийнзааснаас өөр мэдээлэл өгөхгүй бөгөөд харин өмчлөгч нь бичгээр зөвшөөрсөн бол дэлгэрэнгүй мэдээллийг өгч болно 
Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн ,заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор мэдээлэл өгнө 
Эрхийн улсын бүртгэлийн талаар мэдээлэл авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ
Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх
Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн бүхий тэмдэгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна 
Иргэний хуулийнзаасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно
Иргэний хуулийнзаасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно 
лийн заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
Иргэний хуулийнзаасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн албанд гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно 
Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна 
лийн ,зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно 
Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй тухайн бүртгэлийг эрхлэн гүйцэтгэх улсын бүртгэгч, ерөнхий бүртгэгч нар харьцах бөгөөд түүнийг эрхийн улсын бүртгэлийн албанаас гадагш гаргахыг хориглоно 
Эрхийн улсын бүртгэл нэгдсэн байх
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын нэгдсэн бүртгэлийг энэ хуулийн заасан алба эрхэлнэ 
Бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлс
льд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан тэмдэгтийн хураамж төлнө
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн заасан бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлийн хуулбар хийх, энэ хуулийн заасан этгээдэд мэдээлэл гаргаж өгөх зэрэгт үйлчилгээний хөлс төлөх бөгөөд түүний хэмжээ, захиран зарцуулах журмыг Засгийн газар тогтооно
ХОЁР БҮЛЭГ
Эрхийн улсын бүртгэлийн алба, улсын бүртгэгчийн эрх, үүрэг
Эрхийн улсын бүртгэлийн алба
лийн заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхийн улсын бүртгэлийн алба эрхэлнэ
Эрхийн улсын бүртгэлийн албаны дарга нь улсын ерөнхий бүртгэгч байна 
Орон нутагт эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг улсын бүртгэгч эрхэлнэ 
Эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журмыг Засгийн газар батална
Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, мэдүүлэг, маягтын загвар, тэдгээрийг хөтлөх журмыг улсын ерөнхий бүртгэгч батална
Эрхийн улсын бүртгэлийн албаны чиг үүрэг
Эрхийн улсын бүртгэлийн алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
энэ хуулийн заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянан үзэх, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргах;
үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн олгон бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох;
эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг хөтлөх;
эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд энэ хуульд заасны дагуу гаргаж өгөх;
эрхийн улсын бүртгэлийн талаархи мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах;
эрхийн улсын бүртгэлийн архивыг эрхлэн хөтлөх;
тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ /масштаб/ болон шаардлагатай бусад үзүүлэлтийг эрхийн улсын бүртгэлд хавсарган хадгалах;
шүүх, эрх бүхий бусад байгууллагад зохих журмын дагуу лавлагаа гаргаж өгөх; 
энэ хуулийн заасан эрхийн талаар шүүх, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийж шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, түүнд баяжилт хийх; 
хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг
Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг
 Эрхийн улсын бүртгэлийг улсын бүртгэгч хөтөлнө
 Улсын бүртгэгчээр хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг ажиллуулна
 Улсын бүртгэгч нь хувийн бүхий тэмдэгтэй байна
 Улсын бүртгэгч дараахь эрхтэй: 
энэ хуулийн заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах; 
шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах;
хууль тогтоомжид заасан бусад эрх
Улсын бүртгэгч дараахь үүрэгтэй: 
эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх;
хууль тогтоомжид заасан бусад үүрэг 
Улсын ерөнхий бүртгэгч нь энэ хуулийн заасан шаардлагыг хангасан байх бөгөөдзаасан улсын бүртгэгчийн бүрэн эрхийг эдэлж, улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй
Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэр нь хуульд нийцээгүй байвал тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй
ГУРАВ БҮЛЭГ
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын 
  бүртгэлийн мэдүүлэг гаргах
Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн албанд бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно
Сумын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, энэ хуулийн заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг аймаг дахь улсын бүртгэгчид гаргах бөгөөд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт очиж бүртгэж болно 
Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна 
Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бие даан мэдүүлэг гаргана
Мэдүүлэгт энэ хуулийн заасан ийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 
тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;
газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийнзаасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт;
 тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ; 
 газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;
 барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;
 улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;
өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
 энэ хуулийн заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл 
 Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна 
Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ буцаан авах эрхтэй
Мэдүүлэг гаргагч нь тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй бол тус улсад байнга оршин суугч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь нотариатаар гэрчлэгдсэн байна
Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө 
Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах
Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:
 мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; 
 энэ хуулийн заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн албаны харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол; 
 энэ хуулийн зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол;
 мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол;
бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол;
 энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; 
 энэ хуулийн заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол;
энэ хуулийн заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол;
мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол 
 лийнзааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно 
 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журам
Эрхийн улсын бүртгэлийн алба мэдүүлгийг хүлээн авч хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ
Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн ийн шаардлагыг хангасан бөгөөд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн бүхий тэмдэгээ дарна
 Бүртгэлийн хувийн хэргийг зөвхөн хар бэхээр хөтөлнө
Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана 
Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийнзаасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно
Ерөнхий бүртгэгч болон тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь энэ хуулийнзаасны дагуу гаргасан гомдлыг ажлын өдрийн дотор хянан шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ 
 Шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх
 Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ 
Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно
 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
лийнзааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь ийг тусгана:
үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт;
тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн , өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн , түүнийг төлөөлөх этгээдийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн , тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ;
 өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл;
 тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл;
 мэдүүлэг гаргасан огноо;
үл хөдлөх эд хөрөнгийн үнэ /тухайн үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон бол өмчлөгчийн тодорхойлсон үнэ, өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл, бусад баримт бичигт тусгагдсан үнэ/;
 эрхийн улсын бүртгэлийг хаах тухай тэмдэглэл, үндэслэл, шийдвэр;
 газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний , хугацаа;
 эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний ;
 бүртгэсэн огноо; 
 хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн баримт бичиг хавсаргасан бол нотариатчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, хувийн 
Хуулийн этгээд нь өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүртгүүлэх бол тухайн итгэмжлэл нь уг байгууллагын эрх баригч, нягтлан бодогч буюу түүний үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг, тамга/тэмдэг/тай, нотариатаар гэрчлэгдсэн байна
лийн заасан эрхтэй холбогдуулж ирүүлсэн албан бичиг, хүсэлт, өргөдөл, гомдол, тэдгээрт өгсөн хариу, түүнчлэн эрхийн улсын бүртгэлийн талаар өгсөн лавлагаа, мэдээллийн нэг хувийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган архивлана 
Бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргах аливаа баримт бичгийн хүлээж авсан болон явуулсан огноо, нь албан ёсоор бүртгэгдсэн байна 
Бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг ирүүлсэн огнооны дэс дарааллаар лан хувийн хэргийн тусгай хуудсанд бичилт хийн бүртгэж архивлана 
  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын 
   бүртгэлийн гэрчилгээ 
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана 
 Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч, орон нутагт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна 
 Бүртгэлийн хувийн хэрэгт бүртгэсэн тэмдэглэлийг үндэслэн бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг ерөнхий бүртгэгч тогтооно
 Бүртгэлийн гэрчилгээнд дараахь ийг тусгана:
 үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт;
өмчлөгчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн , өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн , оршин байгаа хаяг; 
хамтран өмчлөгчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, түүний иргэний үнэмлэхийн болон регистрийн , хамтран өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн , оршин байгаа хаяг; 
  мэдүүлэг гаргасан огноо;
 эрхийн улсын бүртгэлийн 
Бүртгэлийн гэрчилгээ нэгдмэл тай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно 
Бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай нотлох баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр хоногийн дотор шинээр бичиж олгоно
  Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
 Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:
 үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих;
эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;
үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх
Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна
 Эрхийн улсын бүртгэлд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэн, нотлох баримтыг хавсаргана 
 Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх
 Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ:
 хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан;
 үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан;
өмчлөгчийг иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр гарсан;
шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;
 Иргэний хуулийн заасан үндэслэлээр захиран зарцуулах эрх барьцаалагчид шилжсэн; 
энэ хуулийнзаасны дагуу ерөнхий бүртгэгчийн шийдвэр гарсан 
лийн заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол зөвхөн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
лийн заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
лийн заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэрээр өмчлөгчийн эрх эдлэх болсон этгээдийн гаргасан мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
барьцаалагчийн шийдвэр, гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл ерөнхий бүртгэгчийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна   
Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх
Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно 
Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн албанд хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана 
Эрхийн улсын бүртгэлийн алба хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын өдрийн дотор урьдчилсан тэмдэглэл хийх эсэхийг шийдвэрлэнэ 
Худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөгч нь урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж болох ба хүсэлтэд худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй тухай баримтыг хавсаргана 
Гэрээслэгчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийж байгаа бол тухайн гэрээслэлийг гэрчилсэн нотариатчийн тодорхойлолтыг хавсаргана 
Урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох
Дараахь тохиолдолд урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгоно: 
Энэ хуулийнзаасны дагуу өмчлөгчийн гаргасан хүсэлт нь баримтаар нотлогдсон; 
өмчлөгч урьдчилсан тэмдэглэл хийлгэсний улмаас удаан хугацааны турш эд хөрөнгөө ашиглах боломжийг алдаж байна гэж үзэж Иргэний хуулийнзаасны дагуу хүсэлт гаргасныг худалдан авагч зөвшөөрсөн; 
  гэрээслэгч гэрээслэлээ хүчингүй болгосон;
 өв нээгдэж өмчлөх эрх шилжсэн 
 Эрхийн улсын бүртгэлийг хаах
Дор дурдсан тохиолдолд өмчлөгчийн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно:
өмчлөлийн болох үл хөдлөх эд хөрөнгө устсан;
эрхийн улсын бүртгэлд тусдаа бүртгэгдсэн дундаа хэсгээр өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн хүсэлтээр нэг өмчлөгчид шилжсэн;
  шүүх, арбитрын шийдвэр гарсан 
 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх 
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана 
Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг, хэрэв хамтран өмчлөгч насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна 
Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй 
Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана 
тохиолдолд мэдүүлэг гаргасан огноог шүүх, арбитрын шийдвэр гарсан өдрөөр тогтооно 
Шүүх, арбитрын шийдвэрт уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг тусгаагүй байвал ерөнхий бүртгэгч тухайн байдлыг тодруулж өгөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж болно
Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах ба мэдүүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг хавсаргана 
Энэзаасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн алба мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно
Эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн албанд хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно 
Дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх 
Дундаа хэсгээр өмчлөгч этгээд өөрт ногдох хэсгээ бусдад худалдах буюу бусад хэлбэрээр шилжүүлсэн бол шинэ өмчлөгч нь өмчлөх эрхээ бүртгүүлэх мэдүүлэг гаргах бөгөөд ийнхүү эрх шилжүүлэх ажиллагааг дараахь журмаар гүйцэтгэнэ:
дундаа хэсгээр өмчлөгч бусад этгээд нь Иргэний хуулийн , заасан журмын дагуу давуу эрхээ эдэлж, тэргүүн ээлжинд худалдаж авсан бол эрх шилжүүлэн авсан этгээдийн мэдүүлэг, холбогдох бусад баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна;
дундаа хэсгээр өмчлөгч бусад этгээд нь тухайн хэсгийг худалдаж авахаас татгалзсан, эсхүл Иргэний хуулийн заасан хугацаанд хариу өгөөгүй бол эрх шилжүүлэх этгээд нь өөрт ногдох хэсгийг гуравдагч этгээдэд худалдах эрхтэй бөгөөд энэ журмаар эрх шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт давуу эрхтэй этгээдийн эрхийг зөрчөөгүй тухай баримтыг хавсаргана 
лийнзаасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт зохих өөрчлөлт оруулж шинэ өмчлөгчид бүртгэлийн гэрчилгээ олгоно 
заасны дагуу эрхийн улсын бүртгэл хийхэд энэ хуулийн заасан хугацааг баримтална 
Дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийн бүртгэлтэй холбогдсон маргаан өмчлөгч этгээдүүдийн дунд гарсан бол уг маргааныг шүүх шийдвэрлэнэ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой 
эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл 
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд 
хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл 
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн заасан эрхийг энэ тухай талуудын байгуулсан гэрээг үндэслэн бүртгэх бөгөөд эрхийн улсын бүртгэлд энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь ийг тусгана:
гэрээний төрөл, агуулга; гэрээний талууд, тэдгээрийн эдэлбэл зохих онцгой эрх; гэрээний , түүний тодорхойлолт, үзүүлэлт; гэрээний хугацаа;
 гэрээгээр тохиролцсон үнэ;
 гэрээ дуусгавар болох үндэслэл
лийн заасан гэрээ нь хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байвал улсын бүртгэгч тухайн гэрээнд хувийн бүхий “бүртгэв” тэмдгийг дарж, гарын үсэг зурна
Гэрээг энэ хуулийнзаасны дагуу бүртгэсэн бол гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргана 
 лийн заасан эрхийг бүртгүүлэх мэдүүлэгт үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргана 
 Эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийх
 лийн заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бол энэ тухай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэнэ
Талуудын эрх, үүрэг өөрчлөгдсөн, гэрээ дуусгавар болсон, түүнчлэн гэрээний зохигчид өөрчлөгдсөн бол энэ тухай хувийн хэрэгт нэмэлт тэмдэглэл хийнэ 
лийнзаасны дагуу бүртгүүлсэн эрх дуусгавар болсон бол энэ тухай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэж хаана
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба эрхийн улсын бүртгэлийн алба мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Өмчлөгч болон барьцаалагч нь барьцааны , түүний байгаа газар, гэрээний үнэ, ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаалагчийн шаардлагыг хангаж болох үнийн дээд хязгаар зэргийг тусгасан гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, мэдүүлэгт хавсаргана 
Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийг бүртгүүлэх мэдүүлэгт төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрлийг хавсаргана  
Ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх 
Ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг түүнийг шилжүүлэн авч байгаа этгээд гаргана 
Ипотек, түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү нэгэн зэрэг өөр этгээдэд шилжиж болох бөгөөд энэ тухай баримтыг мэдүүлэгт хавсаргана  
Иргэний хуулийнзаасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан гуравдагч этгээд ипотекийг өөртөө шилжүүлэн авах тухай мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлийн албанд гаргах эрхтэй бөгөөд мэдүүлэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасныг нотлох баримтыг хавсаргана
Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн ,заасны дагуу гаргасан мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Ипотек өмчлөгчид шилжсэнийг бүртгэх
Ипотек нь Иргэний хуулийнзаасны дагуу өмчлөгчид шилжсэн бол өмчлөгч нь ипотекийг дуусгавар болгож, эрхийн улсын бүртгэлээс хасуулах, эсхүл бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргах бөгөөд хүсэлтэд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл тэрээр шаардлагаасаа татгалзсан тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана 
Өмчлөгч энэ хуулийнзаасны дагуу бүртгүүлсэн дарааллыг хэвээр хадгалж ипотекийг өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлт гаргасан бол эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн заасан журмыг баримтлан уг өөрчлөлтийг бүртгэнэ 
Өмчлөгч нь Иргэний хуулийнзаасны дагуу ипотекийг дуусгавар болгохоор гуравдагч этгээдийн өмнө үүрэг хүлээсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгө болон ипотек нэг этгээдэд шилжих бол энэ тухай урьдчилан тэмдэглүүлэх хүсэлт гаргах бөгөөд эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн заасан журмыг баримтлан эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийнэ 
Ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольсныг бүртгэх
Өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийнзаасны дагуу ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар солихоор тохиролцсон бол уг өөрчлөлтийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах бөгөөд мэдүүлэгт шаардлагыг ийнхүү солих тухай үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцсоныг гэрчлэх баримтыг хавсаргана 
Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн заасан мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэл
Үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ 
Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн гэрээг бүртгүүлэх бол мэдүүлэгт уг үл хөдлөх эд хөрөнгө нь төрийн өмч мөн болохыг гэрчилсэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын тодорхойлолтыг хавсаргана 
Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн ,заасан мэдүүлэг, баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор түрээсийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ
Түрээсийн эрхийн улсын бүртгэлд дараахь ийг тусгана:
түрээслэгчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн , түрээслэгч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн , түүнийг төлөөлөн түрээсийн гэрээ байгуулах этгээдийн эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн ; 
түрээслүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршил, гэрээний үнэ, нөхцөл, хугацаа
Газар түрээсэлж байгаа бол мэдүүлэгт түрээслэх газрын кадастрын зургийг хавсаргана 
Сервитутын бүртгэл
Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг хавсаргана 
Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийнзаасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг хавсаргана 
Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн ,заасан мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Узуфруктын бүртгэл
Иргэний хуулийн заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ 
Эрхийн улсын бүртгэлийн алба узуфруктыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд энэ хуулийн , үүдэд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн заасан өмчлөгчийн зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана 
Бусдын газар дээр барилга байгууламж 
барих эрхийн улсын бүртгэл
Бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх /цаашид “барилга байгууламж барих эрх” гэх/ олж авсан этгээд уг эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт барилга байгууламж барих эрхтэйг нотолсон бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана 
Эрхийн улсын бүртгэлийн алба мэдүүлгийг хүлээж авснаас хойш ажлын өдрийн дотор барилга байгууламж барих эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлд дараахь ийг тусгана:
газар өмчлөгчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн ; 
тухайн газрын кадастрын зураг, хэмжээ;
барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн , хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн , түүнийг төлөөлөх этгээдийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн ; 
барилга байгууламж барих эрхийн хугацаа;
барилга байгууламж барих эрхийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл;
хуульд зааснаар баримт бичгийг гэрчилсэн нотариатчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, хувийн 
Барилга байгууламж барих эрхийг өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна 
Барилга байгууламж барих эрхийн үндсэн дээр баригдсан барилга байгууламж өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд барилга байгууламж барих эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг хаана 
Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл 
Бусдын газрыг эзэмших, ашиглах эрх олж авсан этгээд түүнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт дараахь баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана:
Газрын тухай хуулийн заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ; 
газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээ;
төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр;
газрын кадастрын зураг; 
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заасан зөвшөөрөл 
Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуулийн заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын өдрийн дотор газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ 
Мэдүүлэгт дурдсан газрыг урьд нь өөр этгээд эзэмшиж, ашиглахаар бүртгэгдсэн бол улсын бүртгэгч газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана 
Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлд дараахь ийг тусгана:
газар эзэмшигч, ашиглагчийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн , газар эзэмшигч, ашиглагч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн , түүнийг төлөөлөн уг газрыг эзэмших, ашиглах этгээдийн овог, эцэг/эх/ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн ; 
тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал; 
газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний ;
газар эзэмших, ашиглах зориулалт;
газар эзэмших, ашиглах эрх олгосон үндэслэл, он, сар, өдөр, уг эрх дуусах хугацаа;
эзэмших, ашиглах газрын нэгж талбайн хэмжээ; 
газар олгоход тавьсан нөхцөл, болзол;
газар эзэмших, ашиглах эрхэд тавьсан хязгаарлалт;
бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөх эрх; 
газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх;
газар эзэмших, ашиглах эрхийг бусдад шилжүүлсэн тухай тэмдэглэл;
газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр Газар эзэмшигч, ашиглагч нь гэрээний үндсэн дээр буюу эрх бүхий этгээдийн шийдвэрээр өөрчлөгдөх, газрын талбайн хэмжээ, үндсэн зориулалт өөрчлөгдөх бүрт эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулна 
Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлд эзэмших, ашиглах газрын кадастрын зураг, газар эзэмших, ашиглах гэрчилгээ болон газар эзэмших, ашиглах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана 
ТАВ БҮЛЭГ
Бусад 
Эрхийн улсын бүртгэлийн албанаас бусад байгууллагад мэдээлэл өгөх
Эрхийн улсын бүртгэлийн алба тухайн улиралд банкны зээлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг Монголбанкинд, шинээр бүртгэгдсэн болон өмчлөгч нь өөрчлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг Үндэсний татварын албанд улирал бүрийн сүүлчийн сарын ны хооронд гаргаж өгнө заасан мэдээллийн маягтын загварыг эрхийн улсын ерөнхий бүртгэгч холбогдох байгууллагуудтай хамтран батална маргаан шийдвэрлэх 
Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн заасан эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ
Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна:
улсын бүртгэгч энэ хуульд заасан журмыг зөрчиж эрхийн бүртгэл хийсэн, бүртгэлийн мэдээллийг задруулсан, эсхүл хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэл хийхээс татгалзсан бол түүнд ерөнхий бүртгэгчийн саналыг үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл ногдуулах;
иргэн, хуулийн этгээд мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эдгээрийн улмаас бусдад хохирол учирсан бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг , албан тушаалтныг , хуулийн этгээдийг төгрөгөөр торгох;
энэ хуулийн заасны дагуу мэдээлэл авсан этгээд өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол шүүгч учирсан хохирлыг нөхөн төлүүлж, иргэнийг , албан тушаалтныг , хуулийн этгээдийг төгрөгөөр торгох