This file is indexed.

/usr/share/amsn/docs/FAQmn is in amsn-data 0.98.9-1.

This file is owned by root:root, with mode 0o644.

The actual contents of the file can be viewed below.

  1
  2
  3
  4
  5
  6
  7
  8
  9
 10
 11
 12
 13
 14
 15
 16
 17
 18
 19
 20
 21
 22
 23
 24
 25
 26
 27
 28
 29
 30
 31
 32
 33
 34
 35
 36
 37
 38
 39
 40
 41
 42
 43
 44
 45
 46
 47
 48
 49
 50
 51
 52
 53
 54
 55
 56
 57
 58
 59
 60
 61
 62
 63
 64
 65
 66
 67
 68
 69
 70
 71
 72
 73
 74
 75
 76
 77
 78
 79
 80
 81
 82
 83
 84
 85
 86
 87
 88
 89
 90
 91
 92
 93
 94
 95
 96
 97
 98
 99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
370
371
372
ИАА
---------

А: АМСН гэж юу вэ?
Х: АМСН бол Майкрософт Буухиагийн 
хувилбар юм. Энэ буухиа нь таныг анд 
нөхөдтэйгөө шуурхай зурвасаар харилцаж 
файл солилцох боломжыг олгоно.

СУУЛГАХ БОЛОН АЖИЛЛУУЛАХ
=============================

А: АМСН буухиаг ажиллуулахад надад юу 
хэрэгтэй вэ?
Х: АМСН нь tcl/tk дээр бичигдсэн учраас танд 
ажилладаг tcl/tk хөрвүүлэгч (8.3 юмуу түүнээс 
хойших хувилбар) байх хэрэгтэй. Та үүнийг 
http://tcl.sourceforge.net-ээс авч болно. Энэ 
хөрвүүлэгч нь Линукс, Виндоус болон 
Макинтош үйлдлийн системүүдэд тохирно.

А: Яаж суулгах мөн ажиллуулах вэ?
Х: 1. Виндоус хэрэглэгчдэд:
Зүгээр л amsn-x_xx.exe-г татаж аваад 
ажиллуулбал програм таны тооцоолуурт 
суух болно.
amsn гэсэн хавтас үүсэх ба дотроос нь amsn.exe-г 
ажиллуулна уу. Ингээд л болоо.
     2. Линукс хэрэглэгчдэд:
amsn-x_xx.tar.gz-г татаж аваад дараах тушаалаар 
архивийг задал:
     gzip -d amsn-x_xx.tar.gz
     tar xvf amsn-x_xx.tar.gz
Энэ тушаал нь msn/ гэсэн хавтас үүсгэх ба 
ингээд л ажиллахад бэлэн боллоо.
Одоо ажиллуулахын тулд:
     cd msn
     ./msn
хэрэв энэ ажиллахгүй бол доорх тушаалыг 
оролдоод үзнэ үү
     wish amsn
Хэрэв wish тушаал байхгүй бол tcl/tk зөв 
суугаагүй байна.
Хэрэв "wish amsn" ажиллаад "./amsn" ажиллахгүй 
бол, 'amsn' файлын эхний мөрөнд 'wish'-рүү очих 
замыг зөв зааж өгнө үү. Анх суулгахад 
замыг дараах байдлаар зааж өгсөн байгаа:
     /usr/bin/wish
А: Яаж Үндсэн дэлгэц дээр дөт зам үүсгэх 
вэ?
Х: 1. Виндоус хэрэглэгчдэд:
amsn.exe дээр хулганы баруун товчыг нэг 
товшоод гарч ирэх дэд цэснээс "send to"->"create 
shortcut on Desktop" -ийг сонгоно.
     2. Линукс хэрэглэгчдэд:
а.Гноме/КДЕ үндсэн дэлгэц дээрээ дараах 
тушаалыг эхлүүлэх зураг нэм:
/амсн-ыг/суулгасан/зам/amsn
жишээ нь: /home/username/msn/amsn
  б.Өөр арга:
root хэрэглэгчээр ороод /usr/bin дотор амсн 
файл руу холбоос үүсгэ:
    ln -s /амсн-ыг/суулгасан/зам/amsn amsn
Ингэснээр та хаанаас ч "amsn"  гээд 
оруулахад л ажиллах болно.
Тэгээд  үндсэн дэлгэц дээрээ 'amsn' тушаалыг 
эхлүүлэх зураг нэм.

А: Гноме/КДЕ бэхлэлтийг яаж ажиллуулах вэ?
Х: Та хуучин Гноме1 плагинийг байгуулахын 
тулд "plugins" хавтас дотроос 'make' -ыг 
ажиллуулах хэрэгтэй. Танд гноме 
хөгжүүлэлтийн сангууд хэрэг болно. 
Плагин байгуулж дууссаны дараа амсныг 
ажиллуулаад Сонголтууд цэснээс 'Гноме 
Бэхлэлт'-ийг сонгоход хангалттай.
Шинэ Чөлөөт (КДЕ-3/Гноме-2) бэхлэлтийг 
байгуулахын тулд, 'plugins/traydoc' доторх README 
файлыг уншина уу.

ХЭРЭГЛЭХ
==========

А: Харилцагчдын жагсаалтанд байгаа 
цэнхэр өнгөтэй харилцагчид ямар утгатай 
вэ?
Х: Энэ нь тэр харилцагчын жагсаалтанд 
таны хаяг байхгүй гэсэн үг.

А: Харилцагчын хаягийг хуулж болох уу?
Х: Болно. Харилцагчын хоч дээр хулганы 
баруун товчыг нэг товшоод гарч ирэх 
цэснээс харилцагчын  хаяг дээр товш. 
Харилцагчын эл-шуудангийн хаяг хуулагдах 
болно.

А: Харилцагчидтай чатлаж байхдаа чатны 
цонхонд бичсэн зурвасаа яаж дахин харах 
вэ?
Х: Та дөнгөж бичсэн яриагаа харахын тулд 
Ctrl болон сумнуудыг хэрэглэнэ. Ctrl+Up товч 
дээр дарж
өмнөх зурвасаа харах ба Ctrl+Down дээр дарвал 
дараагийн зурвас гарч ирэх болно.

А: Тохиргоо(Үйлдэл ->Тохиргоо)-ны Хувийн 
хэсэгт байгаа 4 жагсаалт ямар учиртай вэ?
Х: Тэдгээр 4 жагсаалтын тайлбарыг доор 
харууллаа.
  1.Зөвшөөрөгдсөн Жагсаалт(AL) - Энд таны 
зөвшөөрсөн хүмүүсийн эл-шуудангийн 
хаягууд бий. Тэд идэвхтэй болоход харж 
чадах ба таныг идэвхгүй болохоос бусад 
тохиолдолд тантай чатлаж болно.
  2.Хориглогдсон Жагсаалт(BL) - Энд таны 
хориглосон хүмүүс  байна. Тэд таныг 
идэвхтэй болохыг харж чадахгүй ба тантай 
чатлаж чадахгүй.
  3. Харилцагчдын Жагсаалт - Энэ нь таны бүх 
харилцагчдын жагсаалт юм. Өөрөөр хэлбэл 
та энэ хэрэглэгчдийг өөрийн харилцагч 
болгосон гэсэн үг. Цэнхэр өнгөтэй нь 
таныг жагсаалтандаа нэмээгүй 
харилцагчид.
  4. Урвуу жагсаалт(RL) - Энэ таныг өөрийн 
харилцагчдын жагсаалтандаа нэмсэн 
хүмүүсийн жагсаалт юм. Ногоон өнгөтэй нь 
та тэр хэрэглэгчдийг өөрийн харилцагчдын 
жагсаалтанд нэмээгүй буюу устгасан 
хүмүүс.

А: Би өөрийн дуртай инээмсэглэлээ 
нэмэхийг хүсэж байна, яаж нэмэх вэ?
Х: Инээмсэглэлүүд цэсэн дотор "Шинэ 
хувийн инээмсэглэл нэмэх" гэсэн товч бий 
бөгөөд үүнийг ашиглан та дуртай 
инээмсэглэлээ нэмж болно. Нэмэх арга :
"Шинэ хувийн инээмсэглэл нэмэх" гэсэн 
товч дээр дарвал шинэ цонх нээгдэх ба 
тэнд та шаардлагатай нүднүүдийг бөглөх 
ёстой.
Тайлбар хэсэгт та юу хүссэнээ бичиж болно 
энэ нь зөвхөн хулганы заагч дээр нь очих 
үед гарч ирнэ. Бичгэн код хэсэгт 
инээмсэглэлийг гаргах кодоо бичнэ. 
Жишээлбэл энгийн инээж буй дүр :) :-) 
кодтой.
Нэг инээмсэглэлд олон код бичихийн тулд 
хооронд нь зай авна. Жишээ нь:  (ha) (he) (hi) гэх 
мэт.
Хэрвээ таны бичих код хоосон зайтай код 
бол та түүнийг ишлэл("ишлэл")ийн тэмдэг 
дотор бичиж өгнө. Жишээ нь: "ha ha" "he he" " hi hi" . 
Ингэвэл энэ инээмсэглэл 3 янзын кодтой 
болно.
"Инээмсэглэлийн файлын нэр" хэсэгт gif 
зургийн файлын нэр байх ёстой. Мөн 19х19 
хэмжээтэй байх шаардлагатай үгүй бол 
инээмсэглэлүүд цэс эвдрэх аюултай. Мөн 
файлын замыг зөв зааж өгөх хэрэгтэй. 
"Хөтлөх" товчыг ашиглахыг зөвлөж байна.
"Дууны файл" хэсэгт инээмсэглэлтэй хамт 
тоглуулах дууны файлыг замыг зааж өгнө. 
Үүнийг ашиглахын тулд эхлээд доод талд 
буй "дуу тоглуулах" гэсэн нүдийг сонгох 
хэрэгтэй. Дууны файл нь .wav файл байх 
бөгөөд хэрэв өөр төрлийн файл 
тоглуулахыг хүсвэл "Тохиргоо" хэсгийн 
"Өргөдөл" талбарт зааж өгөх хэрэгтэй. 
Жишээ нь mp3 файл тоглуулахыг хүсвэл 
"Тохиргоо" хэсгийн "Өргөдөл"-д mpg123 гэж зааж 
өгнө.
Хэрэв хөдөлгөөнтэй инээмсэглэх нэмэх гэж 
байгаа бол "Энэ инээмсэглэл хөдөлгөөнтэй" 
нүдийг сонгох хэрэгтэй. Хэрэв энэ нүдийг 
сонгохгүй бол таны инээмсэглэл 
хөдлөхгүй, энгийн зураг хэвээрээ л байх 
болно.
Хэрэв та "Энэ инээмсэглэлийг цэснээс нуу" 
нүдийг сонговол таны инээмсэглэл цэсэнд 
харагдахгүй боловч та кодоо бичин 
ашиглаж болно.
Хэрэв та "Кодны том жижиг үсэг ялгаатай" 
нүдийг сонговол "Ha Ha" болон "ha ha" код 
хоорондоо ялгаатай болно.
Та бүх тохиргоогоо хийж дууссаны дараа "OK" 
товч дээр дарахад хэрэв та ямар нэгэн 
алдаа(файлын зам буруу гэх мэт) гаргаагүй 
л бол таны инээмсэглэл бэлэн болно.

А: Харилцагчдын хоч товчоор гарч байна. 
Яаж бүтнээр нь гаргах вэ?
Х: Хочыг бүтнээр нь гаргахын тулд 
scripts/config.tcl файлыг засах хэрэгтэй. Энэ 
файлыг нээгээд “truncatenames” гэсэн мөрийг 
хайх хэрэгтэй. Түүний утга “1” байгаа ба 
үүнийг “0” болгож засаад АМСН-ыг дахин 
эхлүүлнэ. Ингээд л боллоо. Энэ тохиргоог 
хараахан “Тохиргоо” хэсэгт нэмж 
амжаагүй байгаа бөгөөд удахгүй нэмнэ гэж 
найдаж байна.


АЛДАА ЗАСАХ
=============

А: АМСН  заримдаа гацаад байна, яагаад тэр 
вэ?
Х: Энэ алдаа ихэвчлэн дууны тохиргооноос 
болж гардаг. Магадгүй та дуу тоглуулах 
гэсэн боловч таны дууны карт 
хориглогдсон учир "тоглуулах" тушаал 
дууны картыг дуу тоглуулах боломжтой 
болтол зогссон байж болох юм. Дууг 
унтраах эсвэл дууны тушаалын тохиргоог 
шинээр хийгээд үзнэ үү.

А: Би АМСН-ыг ачаалах гэж оролдсон боловч 
ийм алдаа өгөөд байна:
bash: ./amsn: bad interpreter: No such file or directory
Х: Та tcl/tk багцыг суулгах хэрэгтэй учир нь 
танд wish хөрвүүлэгч шаардлагатай байна. 
Хэрэв танд энэ багц байгаа гэж бодож 
байвал  "./amsn"-ы оронд "wish amsn"-ыг оруулаад 
үзнэ үү. Хэрэв энэ ажиллаж байвал АМСН -ыг 
өөрчлөх хэрэгтэй. Ямар нэгэн засах 
програм(editor)аар нээгээд эхний мөрийг( 
өөрөөр хэлбэл энэ бичлэгийг: #!/usr/bin/wish) "wish" 
хөрвүүлэгчийн  замаар солино уу.

А: АМСН-ыг ачаалах үед дараах алдаа өгөөд 
байна:
Error in startup script: bad option "map": must be
compare, first, index, last, length, match, range,
tolower, toupper, trim, trimleft, trimright, wordend,
or wordstart
while executing
"string map $map $md5body"
(in namespace eval "::md5" script line 65)
invoked from within
"namespace eval ::md5 { ... etc
Х: Та "tcl/tk" -ын 8.3-аас өмнөх хувилбарыг 
хэрэглэж байна. "tcl/tk"-гээ ШИНЭЧИЛ.

А:АМСН-ыг Шинэчилсэний дараа ачаалахад 
дараах алдаа өгч байна:
Error in startup script: expected integer but got ""
while executing
"font create menufont -family $family -size $size
-weight normal"
(procedure "::amsn::initLook" line 5)
invoked from within
"::amsn::initLook $family $size $config(backgroundcolor)"
(file "amsn" line 2184)
Х: Тохиргоо файлд зарим өөрчлөлт орсон 
байна. Шинэ хувилбарыг ажилд оруулж энэ 
асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар арга 
бол хуучин тохиргоо файлыг устгах юм. 
Дараах файлыг устга: /home/таны_нэр/.amsn/config.

А: Монголоор бичиж чадахгүй байна. Яаж 
бичих вэ?
Х: Энэ алдаа нь xcin юмуу түүнтэй төстэй 
програмууд tcl/tk -ын одоогийн хувилбарт 
дэмжигдээгүй байгаа үед гарч болох юм. Та 
tcl/tk -ын дараагийн хувилбарыг гарахыг 
хүлээгээд татан авч суулгахыг зөвлөж 
байна. Нөгөөтэйгүүр та өөр бичиг 
засварлагч програмуудад бичээд 
хуулах/буулгах маягаар бичиж болох юм. 
Хэрэв танд хуулах/буулгахад асуудал 
гарсан бол дараах цахим хуудсуудаас tcl/tk 
-ын доорх хувилбарыг татан авч суулгана 
уу:
http://jfontain.free.fr/tcl-8.4a3-2.i386.rpm
http://jfontain.free.fr/tk-8.4a3-2.i386.rpm
http://jfontain.free.fr/tcl-thread-8.4a3-2.i386.rpm
Мөн бичиж чадахгүй байгаа үед энэ аргыг 
хэрэглэж болох юм.

А: Дуунууд давхаралдаж дуугараад байна. 
Жишээ нь, xmms-ээр дуу тоглуулангаа та хэн 
нэгэнтэй чатлаж байлаа гэж бодьё. Гэтэл 
xmms-ыг унтраангуут эсвэл тоглож байсан дуу 
нь дуусангуут xmms-ээс болоод дуугарахгүй 
байсан АМСН-ы дуут дохионууд зэрэг 
дуугарч саад болоод байна. Үүнийг яах вэ?
Х: Танд үүнийг шийдвэрлэх маш олон арга 
бий. Хэрэв та КДЕ хэрэглэж байгаа бол 
xmms-ыг "arts"-аар дуу тоглуулахаар 
тохируулаад АМСН-ы тоглуулах тушаалыг 
"artsplay"  болгож өөрчилөөд асуудал 
шийдвэрлэгдэнэ. Хэрэв Гноме хэрэглэж буй 
бол "ESD"-аар дуу тоглуулахаар тохируулаад 
АМСН-ы тоглуулах тушаалыг "esdplay"  болгож 
өөрчилөөд асуудал шийдвэрлэгдэнэ.

А: Би АМСН-ыг файрволлын цаанаас хэрэглэж 
байгаа бөгөөд файл илгээлт болохгүй 
байна?
Х: Файрволл тань ирэх холболтыг 
хориглосноос болж байгаа байх. Файл 
илгээлт ингэж ажилдаг: Та файл илгээх үед 
та харилцагчдаа өөрийнхөө ИП хаяг болон 
Портны дугаартай хамт файл илгээх урилга 
явуулдаг ба харилцагч тань, таны ИП:порт 
-д холбогдож байж файл илгээгдэнэ. Портны 
дугаар нь ихэвчлэн 6891, 6892 гэх мэт (эхний 
илгээлт нь 6891 портыг хэрэглэх бөгөөд та 
үүнийг илгээж дуусаагүй байхад дахин 
файл илгээвэл тэр нь 6892 портыг гэх мэт). 
Тиймээс хэрэв та файрволл хэрэглэж 
байгаа бол 6891(хэрэв олон файл зэрэг 
илгээх бол дараагийн портуудыг ч гэсэн) 
гэсэн портыг зөвшөөрч байгаа эсэхийг 
шалгах хэрэгтэй.
Хэрэв та хувийн сүлжээн дотор 198.168.0.х гэх 
мэт хувийн хаягтай бол файл илгээлтийг 
ажиллуулах нь илүү төвөгтэй. Та дотоод 
хаягийн оронд жинхэнэ интернет хаягийг 
явуулах хэрэгтэй. Мөн гейтвэйд 6891 порт 
руу ирэх холболтуудыг хувийн сүлжээн 
дахь таны тооцоолуур луу дамжуул гэж заах 
хэрэгтэй.


ВИНДОУС ДЭЭР АМСН-ыг АЖИЛЛУУЛАХ
=====================================

А: Виндоус дээр дууг нь ажиллуулж болох 
уу?
Х: Болно, plwav.exe хэмээх .wav өргөтгөлтэй 
файлыг уншдаг бяцхан програм бий. 
Хэрэгсэл цэсэн дотроос Тохиргоо->Өргөдөл 
хэсэгт очоод дууны серверийн тушаалыг 
"plwav" гэж оруул.

А: Мэдээллийн цонх гарч ирэхэд Виндоусын 
хэрэгсэлийн мөр зарим хэсгийг далдлаад 
байна, үүнийг яаж янзлах вэ?
Х: Хэрэгсэл цэсэн дотроос 
Тохиргоо->Харагдац хэсэгт мэдээллийн 
цонхны байрлалыг тохируулж болох ба Х нь 
зүүн, У нь дээд талыг заана.

БУСАД
=======

А: Надад өшөө асуулт байна. Хариулж өгөөч?
Х: Дуртайяа, Гэхдээ эхлээд sourceforge дахь 
төслийн цахим 
хуудсан(http://sourceforge.net/projects/amsn)-д зочлоод 
програмын алдаа болон хэлэлцүүлэг зэрэгт 
таны асуудал аль хэдийн хариулт авсан 
эсэхийг шалгаж үзнэ үү. "Open" гэсэн 
тэмдэглэлтэйгээс гадна "Closed", эсвэл "Pending" 
тэмдэгтэйг нь ч бас шалгах хэрэгтэй. 
Шийдвэрлэгдсэн асуудлууд ихэнхдээ  "Closed" 
тэмдэгтэй байгаа. Програмын алдаа болон 
нэмэлт үйлдэлийн хүсэлт(ж нь: 
харилцагчдыг холбогдоход хүн бүр дээр 
өөр өөр дуу тоглуулдаг үйлдэл нэмж өгөөч 
гэх мэт) явуулахын тулд дараах мэдээллийг 
заавал хамт ирүүлнэ үү:
- АМСН-ы хувилбар
- tcl/tk -ын хувилбар
- Дебаг цонхнууд дахь сүүлчийн алдаанууд 
(АМСН-ы үндсэн цонх нээгээд Ctrl+D болон Ctrl+S)

Тэгсэн ч гэсэн асуудал байгаа бол над руу 
цахим шуудан илгээнэ үү:
airadier@users.sourceforge.net